Гадаад мэдээДЭЛХИЙ

Селестегийн үхлийн шалтгааныг тогтоожээ

Дуучин Дэйвид Бурк буюу D4vd өнгөрсөн долоо хоногт 14 настай Селесте Ривас Хернандесийг хөнөөсөн хэргээр баривчлагдсан. Мөн прокурорууд даваа гарагт /2026.04.20/ түүнийг Селестег хөнөөсөн хэрэгт буруутган ял тулгасан юм.

Лхагва гарагт /2026.04.22/ шүүх эмнэлгийн шинжээч мэдэгдэл гаргахдаа биед нь олон удаа нэвтэрсэн мэсийн шархнаас болж Селесте амь үрэгдсэн гэж дүгнэжээ. Түүний цогцос өнгөрсөн жилийн есдүгээр сард D4vd-ийн машинаас олдож, албаныхан Дэйвидийг хүн амины хэргээр шалгаж эхэлсэн юм.

Прокуроруудын үзэж буйгаар Селесте хамгийн сүүлд 2025 оны дөрөвдүгээр сард Дэйвидийн гэрт ороод сураггүй алга болсон байна. Дэйвидэд хүн амины нэгдүгээр зэргийн хэрэг, насанд хүрээгүй хүнтэй зүй бус харилцаанд орсон гэх мэт зүйл ял тулгасан. Тэр шүүхийн өмнө эдгээр зүйл ангид гэм буруугүй гэх байр суурь илэрхийлсэн юм. Дэйвид цаазаар авах эсвэл суллагдах боломжгүйгээр бүх насаар хорих ял сонсож магадгүй байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button