Гадаад мэдээДЭЛХИЙ

Ирантай хэлэлцэх уулзалтад Трамп хүргэн мөн үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч найзаа илгээлээ

Ираны Гадаадх хэргийн сайд Аббас Аракчи баасан гарагт /2026.04.24/ Пакистаны нийслэл Исламабадад хүрэлцэн иржээ. Тэр АНУ-тай энхийн хэлэлцээг дахин эхлүүлэх талаар хэлэлцэх зорилготой Пакистанд айлчилж байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Пакистан руу хүргэн Жаред Кушнер, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч найз Стив Виткоффыг илгээжээ. Трамп ерөнхийлөгч болж тэднийг албан тушаалд томилхоос өмнө Виткофф, Кушнер хоёрт олон улсын харилцаа, дипломат хэлэлцээний тал дээр ямар нэгэн зэрэг, туршлага байгаагүй. Харин Аракчи олон улсын харилцааны бакалавр, улс төр судлалын магистр, улс төрийн ойлголтын докторын зэрэгтэй хүн юм.

Хэдийгээр хоёр улсын төлөөлөл Пакистан байх ч гэсэн Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Х дээр мэдэгдэл хийхдээ Техраны албан тушаалтнууд АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөөгүй гэжээ. Ираны санаа бодлыг Пакистанд уламжлах болно гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэл хийхээс өмнө Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт сүүлийн өдрүүдэд Ираны талаас ахиц дэвшил гаргасан тул амралтын өдрүүдэд үйл явдал өрнөнө гэж найдаж байна хэмээн өөдрөг өнгө аястай ярьжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button