Гадаад мэдээДЭЛХИЙ

Харри Стайлс, Зои Кравиц нар үерхэж эхлээд найман сарын дараа сүй тавьжээ

Харри Стайлс, жүжигчин Зои Кравиц нар үерхэж эхлээд найман сарын дараа сүй тавьжээ. Энэ талаар нэгэн эх сурвалж “Page Six” сэтгүүлд мэдээлэл өгөхдөө “Стайлс түүнд дурлаж орхисон. Түүний төлөө хавцлаас ч үсрэхээр байгаа. Харин Кравиц үүлэн дээр нисэж буй мэт л байна. Тэдний хүрээлэлд байгаа хүмүүс найман сарын дараа сүй тавьсанд огт гайхшираагүй” гэсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Кравиц бөгж зүүсэн зураг интернэтэд нийтлэгдсэний дараа хүмүүс тэднийг сүй тавьсан гэж ярьж эхэлжээ. Тэд 2025 оны наймдугаар сард Ром хотноо хөтлөлцөн алхаж явж байсан тул фэнүүд нь үерхэж байгаа гэж ярих болсон юм. Мөн тус сард Кравиц, Стайлс нар Лондон хотноо болзсон нь тэднийг үерхэж байгаа гэх яриаг бататгасан байна. Тухайн үед нэгэн эх сурвалж “Page Six” сэтгүүлд мэдээлэл өгөхдөө “Алдартай хүний хувьд болзох нь маш хэцүү асуудал. Хэрвээ тэдний хооронд жинхэнэ холбоо байгаагүй бол Стайлтс Кравицтай олон нийтийн өмнө гарахгүй байсан” гэжээ.

Эх сурвалж: Page Six

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэнд ямар хамаа байнаа

Холбоотой мэдээ

Back to top button