Борлуулалт нь унаж буй Nike 1,400 ажилтнаа цомхотгоно
Сүүлийн жилүүдэд Nike-ийн боруулалт унаж, тус компани хэцүүхэн нөхцөл байдалд орсон. Үүний улмаас тус компани 1,400 ажилтнаа цомхотгох болжээ. Nike-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Венкатеш Алагирисам мэдэгдэл хийхдээ Хойд Америк, Ази, Европын салбарууддаа ажлын байр цомхотгоно гэсэн байна. Цомхотгол дэлхий даяарх ажиллах хүчнийх нь 2 хувийг хамрах юм.
Nike-ийн гүйцэтгэх захирал Еллиот Хилл компанийг гүйлт, хөлбөмбөг зэрэг спортууд руу дахин төвлөрүүлж шинэ, инновацлаг гутал түргэн хугацаанд гаргахаа амласан байна.Борлуулалт нь унаж байгаа учраас Nike агуулах дахь хуучин бараануудынхаа үнийг их хэмжээгээр бууруулан зарж эхэлсэн юм. Энэ жилийн эхний улирал тус компанийн нийт борлуулалт 2-4 хувь унах төлөвтэй байгаа. Уналт хамгийн их ажиглагдаж буй зах зээл болох БНХАУ-д Nike-ийн борлуулалт энэ улирал 20 хувиар буурах төлөвтэй байна.
“Morningstar” фирмийн шинжээч Дэйвид Шварц “Ажлын байраа цомхотгох болсон нь асуудал илүү гүнзгий түвшинд байгааг харууллаа” гэжээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.