НИЙГЭМНийгэм мэдээ

Т.Даваадалайг эрүүгийн цагдаагийн албанаас 48 цаг саатуулжээ

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн гэрт өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгжлэг хийсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн билээ. Өнөөдөр түүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас 48 цаг саатуулсан байна.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар: “Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм. Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг нь олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна” гэжээ.

Т.Даваадалайгийн гэрт ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж буй шалтгаан нь Засгийн газраас Туулын хурдны замын зогсоох шийдвэрийн дагуу АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэнтэй холбоотой байж магадгүй юм.  Учир нь, түүний эхнэр Б.Анхтуяагийн компани “Туулын хурдны зам” төслөөс 20 тэрбум төгрөгийн тендер авсан гэх асуудалд нэр холбогдоод буй юм. Мөн төрсөн дүү Т.Мөнхдалай нь "Улаанбаатар метро" төслийн даргаар ажилладаг. Тус төслийн яг одоо явагдаж буй нээлттэй тендерт өрсөлдөж буй гурван монгол компанийн нэг нь 2024 он хүртэл Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МОНГОЛЫГ ИДЭДД ДУУСГАЖ БАЙГАА ХУЖАА НАР БАЙНА ДОО.

Зочин
Зочин

Нэг удаа хулгай хийгээд үзсэн бол ахин дахин бүүр ихээр хулгай хийдэг гэдэг

Bibi
Bibi

Peediisen piisdaa bolj

Зочин
Зочин

Бохир улс төрийн өс хонзон өвөрлөсөн бузрууд залуусыг дарамталж мохоодог хогийн арга барилтай

Зочин
Зочин

luivriin gar

Зочин
Зочин
Reply to  Зочин

Залуусыг мохоох гэсэн төрийн явуургүй арга ховчдийн үгэнд итгэдэг төр зайлаасай

Холбоотой мэдээ

Back to top button