Гадаад мэдээДЭЛХИЙ

Азийн шилдэг их сургуулийн эхний хоёрт Хятад сургуулиуд жагсжээ

“Times Higher Education” энэ жилийн Азийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг гаргасан байна. “Times Higher Education” нь дээд боловсролтой холбоотой мэдээ нийтэлдэг Их Британийн сэтгүүл юм. Тус сэтгүүл дэлхийн 36 улс, бүс нутгийн 929 их сургуулийн 18 шалгуур дээр үндэслэн сургалт, судалгааны чанар, мэдлэг дамжуулалт, олон улсын хандлагыг үнэлж эрэмбэлдэг байна.

Энэ жилийн эхний арван байранд БНХАУ-ын их сургуулиуд өмнөх жилүүдийн адил бусад улсуудтай харьцуулахад хамгийн их оржээ. Тодруулбал нэг болон хоёрдугаар байранд Цинхуа (93.6 оноо) болон Бээжингийн их сургууль (93.1 оноо)  тус тус жагссан байна. Хятадын их сургуулиуд эхний арваас таван байрыг нь эзэлсэн юм. Шилдэг арван их сургуульд БНХАУ-аас гадна Хонконг, Сингапур, Японы их сургуулиуд багтсан байна.

Малайз анх удаа шилдэг 40 их сургуульд багтсан байна. Мөн Йемен улсын их сургууль анх удаа тус жагсаалтад оров. Монгол Улсын Их Сургууль (14.7-23.2 оноо) 801-р байраас дээш гэсэн ангилал байдагт нь багтжээ.

Эхний арван их сургуулийг жагсаавал:

  1. Цинхуа их сургууль (93.6 оноо), БНХАУ
  2. Бээжингийн их сургууль (93.1 оноо), БНХАУ
  3. Сингапурын Үндэсний их сургууль (91.1 оноо), Сингапур
  4. Наняань Технологийн их сургууль (85.1 оноо), Сингапур
  5. Токиогийн их сургууль (85.1 оноо), Япон
  6. Хонконгийн их сургууль (84.3 оноо), Хонконг
  7. Фудан их сургууль (82.9 оноо), БНХАУ
  8. Зэжиан их сургууль (82.6 оноо), БНХАУ
  9. Шанхай Жиао Тон их сургууль (82.1 оноо), БНХАУ
  10. Хонконгийн Хятад их сургууль (81.1 оноо), Хонконг

Эх сурвалж: The Times Higher Education

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү

Азийн их сургуулиудын эхний 10-ын 9 нь хятад гаралтай сургуулиуд эзэлжээ. Сингапур, Хонконгийг хятад хүмүүс үүсгэн байгуулсан. Манай МУИС 23 хувьтай гэдэг чинь тун тааруу байна. Гэхдээ эндхийн зарим багш нар синга, хонконгийн багш нараас баян гэсэн шүү. “МУИС” гэсэн нэрнээс цаашгүй болсон гэдэг үнэн байна. Улсаас энэ сургуульд 3 жил онцгой дэглэм тогтоож тэнхимийн эрхлэгчээс нь эхлүүлээд зайлуул. Тэгвэл ахиц гарна.

Зочин Туяа цэцэг
Зочин Туяа цэцэг
Reply to  хүннү

Үнэн юм билээ 430 оноотой байхад ордог болсон байна өөрчлөлт хийхгүй бол бусад их дээд сургуулиудаас ч дордсон

Зочин
Зочин

Хятад, Сингапурын их сургуулиуд ингэж тогтмол дээгүүр жагсаж байгаа нь боловсролын бодлого, санхүүжилт хоёр нь маш тогтвортой байгааг харуулж байна гэж бодогдож байна

Зочин Туяа цэцэг
Зочин Туяа цэцэг
Reply to  Зочин

Яг үнэн багш нар нь маш чадвартай байнга суралцаж чадвараа өсгөж чаддаг сэхээтэнүүдээр дүүрэн

Зочин
Зочин

bi bol endees harahad surguuliudiin hugjil mash urt hugatsaand bodlogooroo yvj bga yum shig sanagddag

Зочин
Зочин

Монгол их сургуулиуд яагаад ийм доогуур байдаг юм бол гэж бодохоор судалгаа, хөрөнгө оруулалт хамгийн их нөлөөлдөг байх

Зочин
Зочин
Reply to  Зочин

Багш нарын авилга садар самуун монголын их дээд сургуулиудыг алж байгаа.

Зочин
Зочин

энэ жагсаалт дан ганц нэр биш цаана нь маш их системийн ялгаа байгааг харуулж байна

Зочин
Зочин

bi bodohdoo asiat surguuliud delhiid mash hurdan devshij bga ni todorhoi haragdaj bna

Зочин
Зочин

Хятад их сургуулиудын байр суурь ингэж тогтвортой өндөр байгааг харахад боловсролдоо маш их анхаардаг нь мэдэгдэж байна

Зочин
Зочин

зарим улс орнууд судалгааны ажилд илүү их хөрөнгө оруулж байгаагаас ийм үр дүн гарч байгаа байх

Зочин
Зочин

bi bol ingej bodoj bna global education competition ih hurdan changarch bna

Зочин
Зочин

Монголын их сургуулиуд илүү судалгаанд суурилсан болвол ахиц гарах боломж байна

Зочин
Зочин

энэ жагсаалтаас харахад зөвхөн багшлах чанар биш судалгаа хамгийн чухал юм байна

Зочин
Зочин

bi bodohdoo surguuliudiin hotsrogdol n sanhuujilttei mash holbootoi yum shig

Зочин
Зочин

Сингапур, Хятад хоёр боловсролын системээ маш сайн хөгжүүлсэн нь илт харагдаж байна

Зочин
Зочин

зарим жижиг улс орнууд ч хүчтэй гарч ирж байгаа нь сонирхолтой тренд байна

Зочин
Зочин

bi bol endees harahad olon ulstai hamtarch ajillah ni surguuliudad mash chuhal yum bna

Зочин Туяа цэцэг
Зочин Туяа цэцэг
Reply to  Зочин

Зөв2

Зочин
Зочин

Сингапур, Хонгконг бол үнэн байх, Эх газрын Хятад бол худлаа шүү, харагдаж байгаа шигээ хүчирхэг биш, бүх юм хөөс.

Холбоотой мэдээ

Back to top button