НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатар марафонд оролцох иргэд 5,000-90,000 төгрөгийн хураамж төлнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 1-ний 17:00 цагт хаагдана. Hipay аппликэйшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв. Гүйлтэд оролцох иргэд зайнаас хамаарч 5,000-90,000 төгрөгийн хураамж төлөх юм байна.

Энэ жилийн марафонд оролцогчид тавдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайгаас таван төрлөөр гараанаас хөдөлнө.

  • Бүтэн марафон - 42км 195м
  • Хагас марафон - 21км 095м
  • Спорт гүйлт - 10км
  • Эрүүл мэндийн гүйлт - 5км
  • Гэр бүлийн гүйлт - 1.5км байх юм.

Ташрамд дурдахад тухайн гүйлт зохион байгуулах бүсийг өдрийг автомашингүй болгодог билээ. Өнгөрсөн жилийн марафонд 30 орчим мянган хүн оролцжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button