АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойгоор Трампын зурагтай паспорт гаргана
Энэ жил АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойн баяр тохионо. Тэгвэл уг баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч Доналд Трампын хөрөг зурагтай паспорт гаргана гэж АНУ-ын Төрийн департамент мягмар гарагт /2026.04.28/ мэдэгджээ.
Төрийн департаментын нийтэлсэн зураг дээрээс харвал паспортын нэг талд нь Трампын хөрөг байх бол нөгөө талд 1776 онд тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурж буй зураг хэвлэгдэх юм. Тус департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт “Энэ паспорт АНУ-ын паспортыг дэлхийн хамгийн аюулгүй баримт бичиг болгодог аюулгүй байдлын шинж чанаруудыг хадгалахын зэрэгцээ сайжруулсан дүрслэлтэй байх болно” гэсэн байна.
Одоогийн байдлаар Трампын зураггүй паспорт авах боломжтой эсэх нь тодорхойгүй байгаа юм. Сүүлийн үед Трамп өөрийн дүрсээ төрийн өмч хөрөнгө дээр мөнхлөх тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал АНУ-ын Зоосны газар энэ жил Трампын зурагтай зоос гаргахаар төлөвлөж байгаа юм. Мөн АНУ-ын Сангийн яам ам.долларууд дээрээ Трампын гарын үсгийг хэвлэхээ мэдэгдсэн билээ. Үүнээс гадна засгийн газрын барилга, тэнгисийн хүчний хөлөг, хүүхдүүдэд зориулсан хадгаламж, эм хөнгөлөлттэй худалдан авах сайтыг тэр өөрийнхөө нэрээр нэрлээд байгаа.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Trump: I hang out with losers because it makes be feel better. I hate guys that are very, very successful and you have to listen to their success stories. I like people that like to listen to my success.