Гадаад мэдээДЭЛХИЙ

D4vd Селестег гэрчийн мэдүүлэг өгүүлэхгүйн тулд хөнөөсөн гэж прокурорууд мэдэгджээ

АНУ-ын прокурорууд лхагва гарагт /2026.04.29/ мэдэгдэл хийхдээ Дэйвид Бурк буюу D4vd 14 настай Селесте Ривас Хернандесийг мэдүүлэг өгүүлэхгүйн тулд хөнөөсөн гэжээ. Шүүхийн баримт бичиг дээр Дэйвид Селестег 11 настай байхад нь танилцаж, 13 нас хүрэхэд нь бэлгийн ёс бус харилцаанд орж хүчирхийлж эхэлсэн гэж бичсэн байна. Энэ ёс бус харилцааг олон нийтэд дэлгэнэ гэж сүрдүүлэх үед Дэйвид түүнийг хөнөөсөн гэж прокурорууд буруутгажээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт прокурорууд түүнийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг онц ноцтой нөхцөл байдалд үйлдсэн хэрэгт буруутгасан. Тэр цаазаар авах эсвэл суллагдах боломжгүйгээр бүх насаар хоригдох ял сонсох магадлалтай юм. Дэйвид шүүхийн өмнө өөрийгөө гэм буруугүй гэх байр суурь илэрхийлсэн. Прокурорууд уг хэрэгтэй холбоотой 40 терабит баримт бичиг цуглуулсан байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button