Вашингтон цохилтоо үргэлжлүүлбэл хүчтэй хариу барина гэдгээ Иран мэдэгдлээ
Пүрэв гарагт /2026.04.30/ Иран улс мэдэгдэл хийхдээ, Вашингтон халдлагаа дахин эхлүүлбэл АНУ-ын объектуудад хүчтэй цохилт өгнө гэж анхааруулжээ. Мөн Ормузын хоолойг хяналтдаа байлгана гэдгээ дахин мэдэгджээ.
АНУ, Израил болон Ираны хооронд дайн эхлээд хоёр сар болж байна. Дэлхийн тээвэрлэлтэд амин чухал Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа олон улсын эрчим хүчний хямрал үргэлжилсээр.
Вашингтон, Техран гал зогсоосон байгаа ч мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлого зогсонги байдалд орсон. Талууд дөрөвдүгээр сарын 8-наас хойш гал зогсоосон ч Иран хоолойг хаасан хэвээр байна. АНУ Ираны боомтуудад хаалт тавьж, онгоцнуудынх нь хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа тул Техран Ормузын хоолойг хааж буй.
“Axios” агентлаг лхагва гарагийн орой Трамп Иранд цохилт өгөх боломжуудтай танилцана гэж мэдээлсэн юм. Гэвч энэ мэдээллийн улмаас газрын тосны үнэ огцом өссөн байна. Тус мэдээллийн улмаас Брент маркийн тосны үнэ баррель нь 126 ам.доллар давж, дараа нь 110 ам.доллар орчим болж буураад байгаа.
Хоёрдугаар сарын 28-нд дайн эхэлснээс хойш Брент маркийн тосны үнэ хоёр дахин өсөөд байгаа билээ. Энэ нь дэлхий даяар инфляцыг нэмэгдүүлж, шатахууны үнийг маш өндөр түвшинд хүргэв.

Ормузын хоолойн хямралын улмаас газрын тос, байгалийн хийнээс гадна бордоо, гели, хөнгөн цагаан, хуванцрын нийлүүлэлт тасалдсан. Эдгээр нэн чухал түүхий эдийн нийлүүлэлт тасалдсан нь бүх зүйлийг хамарсан хямрал болж хувирч байгаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш анхааруулга өглөө. Хэрэв хоолойн хаалт оны дунд хүртэл үргэлжилбэл дэлхийн эдийн засаг унаж, инфляц өснө гэв. Мөн олон сая хүн өлсгөлөн, ядууралд нэрвэгдэх аюултайг сануулав. Антонио "Энэхүү амин чухал судас удаан хаагдах тусам хохирлыг арилгахад улам хэцүү болно" хэлсэн байна.
Трамп боломжуудаа авч үзэж байгаа тул АНУ Иранд ямар ч хэлбэрээр халдсан бай, Иран хариу барина гэж Хувьсгалт гвардийн өндөр албан тушаалтан анхааруулсан юм.
Хувьсгалт гвардын Агаар, сансрын хүчний командлагч Мажид Моусави "Танай баазуудад юу тохиолдсоныг бид харсан. Одоо байлдааны хөлөг онгоцнуудад чинь яг тийм зүйл тохиолдох болно" гэж анхааруулжээ.
Ираны дээд удирдагч Можтаба Хаменей ард түмэндээ хандаж захидал бичихдээ Ормузын хоолойнд шинэ удирдлага тогтоож, дайснуудын зүй бус үйлдлийг таслан зогсооно гэсэн байна. Ираны парламентын спикер Мохаммад Багер Калибаф, Гадаад хэргийн сайд Аббас Аракчи ч мөн адил тус хоолой Ираны хяналтад байгааг сануулсан юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм байдал удаан үргэлжилбэл дэлхийн эдийн засаг бүр хүнд байдалд орно доо
ene dain yagaad zogsohgui udaj bn ene bol uneheer aimaar asuudal
Ормузын хоолой хаалттай байна гэдэг маш том асуудал шүү
neftiin une ingej usuh ni bidend ch nuluulnu shuu
Дэлхий даяараа инфляц өсөөд байгаагийн шалтгаан нь энэ болчихлоо
ene bol zugeer neg ulsuudiin margaan bish delhiin hemjeenii asuudal
Хоёр тал аль аль нь буулт хийхгүй бол улам л дордоно
yamar ch bsan engiin humuust l hamgiin ih hund tusna daa
Газрын тосны үнэ ингэж өсөхөөр манайд шатахуун шууд нэмэгдэнэ
ene baidal udaah tusam delhii dayar hyamral bolno shuu
Дайн хэзээ ч сайн зүйл авчирдаггүй гэдэг нь дахиад харагдаж байна
tom gurnuud hoorondoo ingej margaldaad bval busad ni yahiin
Ийм үед дипломат арга л хамгийн чухал байх ёстой
ene ni uneheer tom ayuul bolj huvirah shinjtei bn
Ормузын хоолой гэдэг чинь дэлхийн амин судас шүү дээ
bidend hol ym shig ch gesen uneheer nuluulj bn shuu