Төсвийн 107 сая төгрөгийг зүй бусаар захиран зарцуулсан даргыг нэг жил цагдан хорихоор болжээ
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд анхан шатны шүүхээр 12 хүнд холбогдох 6 хэргийг шийдвэрлүүлж, шүүхээс 12 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Тухайлбал, Ж.Г нь ... дүүргийн татварын хэлтсийн даргын, Д.Б нь захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүлэглэн төсвийн хөрөнгөөс 107 сая төгрөгийг нэр бүхий 17 албан хаагчид шагнал, урамшуулал хэлбэрээр олгожээ.
Улмаар 15 алба хаагчаас 40,1 сая төгрөгийг буцаан авч, 17,7 сая төгрөгийг байгууллагын арга хэмжээнд зарцуулж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, мөн Ж.Г нь 22,3 сая төгрөгийг хувьдаа авч, өөртөө давуу байдал үүсгэж, төсөвт их хэмжээний буюу 107 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ж.Г-г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасжээ. Мөн 10 сая төгрөгөөр торгох ял, мөн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болов. Д.Б-г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нараар нийт 51 сая төгрөгийг төлүүлж, иргэний хариуцагч нараас 38,5 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10станцын. Мөнгө. Гувшуулсан. Нөхөр. Яагаад. Гадуур. Яваад. Байна. Хулгай. Ч. Далай. Л. Болж. Том. Жараахай. Нь. Дарга. Болно. Гээд. Л. 15тэрбум. Хүүнд...4сарын. Дотор. Л. 1.8 их. Наяд. Энэ. Бага. Харагдаад. Прокурор. Тусд. Авч. Холдуулаад л. Гадуур. Аялаад. Бараг. Ёрөнхийлөгч. Ёрөнхий. Сайдад. Уягдах. Бэлтгэл. Хангаад. Л. Мөн. Ч өрнүүр. Хорвоо. 107. Сая. Ын. 10сая. Төлж. Байгаа. Бол. 20тэрбум. Долларын. Хэдийг. Аваххариуцах. Вэ. Хар. Толглй. Буурал. Болоод. Харин. Сангийн. Сайд. Нь10тэрбумыг. Бгөөд. Болоо юудаа
МУУ ЖАРААХАЙ
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Яаамаар юм дээ!! МАН дээрээсээ үеийн үед авилгадаа гүн шигдсэн нам л даа!! Одоо болтол Монгол улсын Авилагын ХААН Намбарын Энхбаяр саарал ордноор авилга авах талаар сурталчилсаар явна гэдэг үнэхээр МАН өөрчилөгдөх нь өнгөрчээ!!!
107caяын хулгайд жилийн хорих ял, тэрбумын хулгайд ялгүй. Ямар төр вэ