Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран АНУ-д хэлэлцээний шинэ санал тавьжээ

Ираны төрийн өмчит “IRNA” баасан гарагт /2026.05.01/ мэдэгдэл хийснээр Техран АНУ-тай хэлэлцээ хийх шинэ нөхцлүүд бүхий саналыг Пакистан руу илгээсэн гэжээ. АНУ, Ираны хооронд Пакистан дипломат зуучлагчаар ажиллаж байгаа билээ. Пакистан өнгөрсөн сард хоёр улсын хооронд уулзалт зохион байгуулсан.

Хоёр тал дөрөвдүгээр сарын 8-нд гал зогсоосон ч дайныг дуусгах хэлэлцээ зогсонги байдалд ороод байгаа юм. Энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд шинээр цохилт өгөх талаар авч үзсэн гэх мэдээ гарсны дараа Брент маркийн газрын тосны фьючерс баррель нь 126 ам.доллар хүрч сүүлийн дөрвөн жилд үзэгдээгүй үнэд хүрчээ.

“IRNA” Ираны тавьсан саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч гэсэн шинэ санал тавьсан гэх мэдээ гарсны дараа газрын тосны үнэ буурчээ. Иран үүнээс өмнө санал тавьсан ч Трампт тэр нь таалагдаагүй. Энэ санал ч мөн адил таалагдаагүй гэж тэр баасан гарагт мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Пакистанд айлчисан. Гэвч тэр АНУ-ын төлөөлөгчидтэй уузлаагүй юм. Хоёр тал дараагийн уулзалтаа хэзээ хийх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэр муу зөнөг үхэр дээрэнгүй трампийг л цааш нь харуулчихвал дайн дуусна даа

Холбоотой мэдээ

Back to top button