Гадаад мэдээДЭЛХИЙ

CNN агентлагийн үүсгэн байгуулагч 87 насандаа таалал төгсжээ

“CNN” агентлагийн үүсгэн байгуулагч Тед Турнэр 87 насандаа таалал төгссөн талаар тус хэвлэл лхагва гарагт /2026.05.06/ мэдээлсэн байна. “CNN Worldwide”-ийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Марк Томпсон мэдэгдэл хийхдээ “Тед маш идэвхтэй, тууштай удирдагч байсан. Тэр үргэлж өөрийн үзэл бодол болон дүгнэлтэд итгэдэг зоригтой хүн байсан” гэжээ.

Тед 1980 онд “CNN” агентлагийг үүсгэн байгуулснаараа телевизийн мэдээг өөрчилсөн. Мөн тэрбээр 1998 онд НҮБ-ын Санг үүсгэн байгуулж тус байгууллагад 1 тэрбум ам.доллар хандивлан, сайн үйлсийн аянд их хэмжээний хувь нэмэр оруулжээ. Тэрбээр НҮБ-д хамгийн их хэмжээний мөнгө хандивласан хүн юм.

НҮБ-ын Сан мэдээлэхдээ “Тед уг санг байгуулсан зорилго нь НҮБ-д хөрөнгө оруулахын үнэ цэнийг харуулж, шинэ түншүүдийг НҮБ-тай хамтран ажиллахыг уриалж, НҮБ-д АНУ-ын манлайллыг дэмжих явдал байсан” гэжээ.

Тед мөн “Nuclear Threat Initiative” ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан юм. Тус байгууллага нь хүн төрөлхтөнд заналхийлж буй цөм, биологийн болон шинэ технологийн аюулыг бууруулахын төлөө ажилладаг байна.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

UM MA NI BAD ME HUM

Холбоотой мэдээ

Back to top button