НИЙГЭМНийгэм мэдээ

"Хөөрхөн зүрх" ТББ сэтгэлзүйн зөвлөгөө заслын үйлчилгээгээ зогсооход хүрчээ

"Хөөрхөн зүрх" ТББ өөрсдийн албан ёсны цахим хаягаараа дамжуулан дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд:

"Хөөрхөн зүрх" ТББ нь 14 турш бэлгийн хүчирхийллийн даван туулагч хүүхэд болон тэдний гэр бүлд сэтгэцийн гэмтэлд суурилсан нийгэм сэтгэлзүйн зөвлөгөө заслын үйлчилгээг урт хугацаанд үзүүлж ирсэн билээ. Бид үйлчилгээгээ үйлчлүүлэгч төвтэй энэрэнгүй хүний эрх болон жендерийн мэдрэмжтэй хандлагаар мэргэжлийн ёс зүйг ямагт баримтлан үзүүлсэн.

Гэвч сүүлийн таван жил гаруй хугацаанд үүсээд байгаа санхүүгийн хязгаарлагдмал нөөц, хүний нөөцийн хүрэлцээгүй байдлын улмаас 2026 оны 7-р сарын нэгний өдрөөс эхлэн дээр үйлчилгээ үйл ажиллагаа бүрэн зогсоох болсноо мэдэгдье. Энэхүү шийдвэр нь манай байгууллагын үнэт зүйлс эрхэм зорилготой нийцэхүй боловч улс төр нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас гаргаж буй хүндхэн шийдвэр болохыг онцлон тэмдэглэж байна.

Жич: Одоогоор үйлчилгээнд хамрагдаж байгаа даван туулагч хүүхэд болон тэдний гэр бүлд үнэ төлбөргүй үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх болно. Бид эрхэм зорилго үнэт зүйлсийнхээ төлөө сэтгэцийн гэмтэлд суурилсан арга зүйг мэргэжилтнүүдэд түгээх бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх бодлогод нөлөөлөх ажлуудыг цаашид хийсээр байх болно” гэжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Боливол таарна шуналтай авгай хүмүүсийн зовлонгоор мөнгө хийгээ биздээ....пизда

Зочин
Зочин

Гаднаас санхүүжилт аваад эрчүүдээ бүгдийн шоронд хий гээд гоё байдагдаа

Зочин 7
Зочин 7

Уранхолбоо та дуугаа дуулаад явж бай. Боловсрол чадвар өндөр энэ чиглэлээр мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн залуус хангалттай байгаа шүү дээ. Юун үйл ажиллагаа зогсох, энэ чиний мэдлэг чадвараас шалтгаалж буй хэрэг шүү дээ.

Back to top button