АН бүлгийн даргаа өнөөдөр тодруулах уу
Алив намын даргыг хоёр багана түшдэг. ЕНБД, Бүлгийн дарга. О.Цогтгэрэл ЕНБД-аараа аргагүйн эрхэнд С.Баярцогтыг томилсон. Одоо бүлгийн даргын томилгоо хийгдээгүй, О.Цогтгэрэл давхар дээлээ нөмрөн суугаа.
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөл цаг үеийн асуудлаар хуралддаг. Өнгөрсөн долоо хоногийн АН-ын бүлгийн хурлаар даргын асуудал хөндөгдөж, О.Цогтгэрэл нарын талаас Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж нарын талаас Б.Түвшин яригдсан ч хойшилсон.
Процессын хувьд, Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын нэгээр бүлгийн даргаа томилъё хэмээн хуралдахад хойшлуулах саналыг Б.Пүрэвдорж гаргаж, 22 гишүүн дэмжсэн. Харин О.Цогтгэрэлийн талд буюу бүлгийн даргаа бушуу томилох саналд 18 гишүүн гараа өргөсөн. Эл өрнөлөөс О.Цогтгэрэл бүлгийнхээ цөөнхийг л зангидаж чаддаг намын дарга болох нь харагдсан. Улмаар С.Баярцогтын ЕНБД-аар жинхлэгдэх тохиролцоо батажсан гэж хэлж болно.
Өнөөдрийн бүлгийн хурлаар Б.Түвшин, Х.Тэмүүжин нар дэвшиж Х.Тэмүүжингээ дэмжих, эсхүл О.Цогтгэрэл намын даргаа ч, бүлгийн даргаа ч давхар хийх гэсэн хоёр сонголт бий. Учир нь өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлаас хойш хэд хэдэн гишүүн намын дарга нь бүлгээ удирдах нь зөв гэх байр суурийг илэрхийлсээр байгаа билээ.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН доторхи талцал ер дуусахгүй юм аа
Х.Тэмүүжин бол улс төрийн туршлагатай хүн шүү
Neg nam dotor iim ih zurchiltei bhad yaj songogchid itgeh ve dee
Tsogtgerel darga buh yumaa davhar hiine gevel hetsuu l bh
АН дандаа дотоод асуудлаараа гарч ирэх юм
Buleg ni dargaa songoj chadahgui baij uls oron yarina geheer l sonin
Нэг хүн дээр хэт төвлөрөхөөр дотор нь асуудал үүсдэг байх
Temuujin bol yarih chadvar saitai ulsturch shu
AN negdsen neg bodlogotoi bolmoor yum daa songuuli oirtood bdg
Бүлгийн дарга гэдэг зүгээр нэг албан тушаал биш л дээ
Dotroo uchraa oldohgui humuus ard tumnii asuudal shiidne gej yu bhav
О.Цогтгэрэл арай л хүч султай дарга харагдаж байна
Songuuli hurtel ene heruul ni duusahgui yum bn l daa
Neg heseg ni Temuujing demjdeg nuguu ni uur hun gehleer buur huvaagdsan yum bn
Б.Түвшин ч бас чимээгүй хүн биш дээ
Yag unendee hen ni boloh ni sonin bish nam ni l togtvortoi bh heregtei
Tsogtgerel darga buleg ee ch avaad yavj chadahgui bol hetsuu l dee
БАТСУУРЬ БУСДААСАА ХАМААГҮЙ ДЭЭРЭЭ
Ардчилсан нам арай л олиггүй байнаа. Жаахан арчаатай бай л даа
АН д , Б. Пүрэвдорж хамгийн шилдэг нь биш гэж үү,
Улны лүмпен гаралтай хүмүүсийн нам АН Луйварчидын орогнох оромж болсон!!! Эр эмгүй янхнууд