Гадаад мэдээДЭЛХИЙ

Washington Wizards 2026 оны NBA-ийн драфтын эхний сонголтыг хийнэ

Ням гарагт /2026.05.10/ NBA-ийн 2026 оны драфтын лоттерейг сугаллаа. Драфтын эхэнд сонголт хийх багийг сугалахад 4-2-1-13 гэсэн дугаар бүхий бөмбөлгүүд гарч ирснээр Washington Wizards баг драфтын эхний сонголтыг хийхээр болжээ.

Тус багийг эзэмшдэг “Monumental Basketball” компанийн ерөнхийлөгч Майкл Уингер “Манайх авна гэж би мэдсэн юм аа. Хамгийн их тэсвэр тэвчээр гаргасан хүмүүс бол манай хөгжөөн дэмжигчид. Миний хувьд драфтын эхний сонголтыг хийх болсон нь тэдэнд зориулсан бэлэг. Энэ хугацаанд бидэнтэй хамт байсны шагнал” гэж хэлсэн байна.

Washington Wizards баг хамгийн сүүлд 2010 онд драфтын лоттерейд хожиж, эхний сонголтоор Жон Уоллыг сонгосон байдаг. Жон багийнхаа төлөөлөгчидтэй хамт ням гарагт болсон лоттерейн тайзан дээр гарсан юм. Тэр “Ирэх жил плэй-оффын шатанд өрсөлдөх хэмжээний баг болж магадгүй гэж би бодож байна” гэжээ.

Тус баг драфтын эхний сонголтыг хийх эрх хожих магадлал 14 хувь байв. Тэднээс гадна Brooklyn Nets, Indiana Pacers 14 хувийг магадлалтай байсан юм. Washington Wizards энэ жил 17 хожил, 65 ялагдал гэсэн үзүүлэлттэй улирлаа дуусгасан билээ.

Эх сурвалж: AP News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button