НийгмийнНийгэм мэдээ

Олимпын таеквондогийн ААШТ маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Улаанбаатар хотноо "М Банк" аренад эхэлнэ. Тэмцээнд 43 орны 1300 гаруй шилдэг тамирчин пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрөлд хүч сорино.

Тус тэмцээн ирэх есдүгээр сарын 19-нд Японы Нагоя хотноо эхлэх Азийн зуны XX спортын наадмын эрх олгохоороо онцлогтой. Тодруулбал, анх удаа жин бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчдад Азийн наадмын эрх олгоно.

Түүнчлэн Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирэхээс гадна тэмцээний нээлтэд “Авъяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”-ийн эзнээр тодорсон үзүүлэх тоглолтын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулах аж. Пүмсэгийн ес, тулааны 27, пара таеквондогийн 11 дэх удаагийн тэмцээн долоо хоногийн турш буюу тавдугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ.

Хоёр жилд нэг удаа болдог ААШТ нь тивдээ олимпын хамгийн өндөр чансааны оноо олгодог гэдгээрээ ач холбогдолтой.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button