Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Сү Хён, талийгаач Ким Сэ Рун нарын мессеж, дуут мессежийг хиймэл оюунаар өөрчилсөн байжээ

“Chosun Ilbo” агентлаг пүрэв гарагт /2026.05.23/ цагдаагийн баримт эш татан мэдээлэхдээ Ким Сэ Рун агсан насанд хүрээгүй байхдаа жүжигчин Ким Сү Хёнтэй үерхдэг байсан гэж ярьсан дуут мессежийг хиймэл оюун ухаанаар өөрчилсөн байсан гэжээ. Ким Сэ Рун өнгөрсөн жилийн хоёрдугаар сард амиа егүүтгэсний дараа Ким Сү Хён тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх ёстой гэгдэх болсон юм.

Түүний эсрэг мэдээллүүд гарсны дараа Ким Сү Хён өнгөрсөн жил хэвлэлийн бага хурал хийхдээ Ким Сэ Рунтэй тухайн үед болон насанд хүрээгүй байхад нь үерхэж байгаагүй гэсэн билээ. Сөүл хотын цагдаа нар уг хэргийг мөрдөн шалгаж лхагва гарагт /2026.05.22/ Ким Сү Хён болон талийгаачийн талаар зохиомол мэдээ тараасан хэргээр “HoverLab” ютүб сувгийн Ким Сэ Үйг баривчлах хүсэлт гаргажээ.

Баривчлах хүсэлтэд “Сэжигтэн өнгөрсөн оны тавдугаар сарын 7-нд хэвлэлийн бага хурал хийж, талийгаачийн дуу хоолойг хиймэл оюун ухаан ашиглан үүсгэсэн хуурамч бичлэг тоглуулсан. Дараа тэр хэрэгт буруутгагдсан этгээдийг талийгаачтай дунд сургуульд байхаас нь хойш болзож байсан, дунд сургуулийн хоёрдугаар ангид байхад өвлийн амралтын үеэр бэлгийн харьцаанд орсон гэж худал мэдээлэл гаргасан. Сэжигтэн жүжигчин Ким Сү Хён талийгаачийг насанд хүрээгүй байхад нь үерхэж байгаагүй гэдгийг сайн мэдэж байсан ч нэр хүндэд нь халдах зорилгоор худал мэдээлэл тараасан” гэсэн байна.

“Chosun Ilbo” мөн дуут мессежнээс гадна текст мессежийг өөрчилсөн байсан гэж мэдээлжээ. Өнгөрсөн жил дуут мессежийг өөрчилсөн байх магадлалтай гэж зарим хүн сэжиглэж байсан юм. Арваннэгдүгээр сард БНСУ-ын Үндэсний шүүх эмнэлгийн алба дуут мессежийг хиймэл оюун ухаан ашиглан өөрчилсөн эсэхийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн билээ.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ асуудал хэнд хамаатай юм хангу нар өөрсөдөө учраа олно биз талийгаач өөрөө хүссэн учраас хоёр хөлөө дэлгэж хүлээн авчээ.Тэгээд ч хоёр хангу шаалцсаны төлөө юун сүртэй юм шаалцсан нь ил болонгуут амиа хоролжээ

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y####n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten

Холбоотой мэдээ

Back to top button