Нийгэм мэдээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

Олон улсын шатрын холбооноос /ФИДЕ/ “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээн 2026 оны тавдугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монгол Улсаас хүмүүжигчдийн эрэгтэй хоёр, эмэгтэй нэг баг, өсвөр насны ангилалд нэг баг амжилттай оролцлоо. Тэмцээнд БНЭУ, Сингапур, Киргизстан зэрэг орны 25 багийн 102 тамирчин өрсөлдсөнөөс,

  • Эрэгтэй болон эмэгтэй баг тус тус тэргүүн байрт шалгарч, хос алтан медаль хүртэв.
  • Мөн сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын өсвөр насны хүмүүжигчдийн баг хүрэл медаль хүртлээ.

Эх сурвалж: ШШГЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мундаг байна аа.Бахархаж байна.БАЯР ХҮРГЭЕ!

Оюун
Оюун

Баяр хүргэж талархал дэвшүүлье, сайхан залуучууддаа хүрэх амжилт нь аз жаргал авч ирээсэй гэж хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button