Гэмт хэрэг

УДШ: "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаалаа

Өнөөдөр Авлига хороолол буюу Акуа гарден хороололтой холбоотой авлигын хэргийг УДШ хэлэлцэж, давж заалдах шатны шүүхэд буцааж, хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Эргэн сануулахад, 2023 оны долоодугаар сарын их үерийн дараа Сэлбэ голын ай сав, үерийн хамгаалалтын бүсэд барилга барьсан асуудал хөндөгдөж байв. Үүний дараа тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Aqua Garden”-ийн зарим блокийг албадан буулгах захирамж гаргасан. Харин барилга барьсан “Эм Энд Жи Констракшн” ХХК болон холбогдох талууд зөвшөөрөл нь хууль ёсны байсан гэж маргасан байдаг.

Улмаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгож, “Aqua Garden”-ийн талд шийдвэр гаргасан.

Харин Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.

Эл шийдвэрүүдийн дараа УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар "“Акуа гарден”-ы гэх тодотголтой хэрэг буюу “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай хэргийг гуравдагч этгээд “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гомдлоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан (хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх) үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх"-ээр шийдвэрлэсэн.

Улмаар өнөөдөр УДШ уг асуудлыг хэлэлцэж, давж заалдах шатны шүүхэд хэргийг буцаалаа.

Шийдвэр танилцуулах үеэр "Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргасан нь буруу байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан байна гэж үзлээ. Мөн гуравдагч этгээдийн нэхэмжлэлд туссан "Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх" гомдлыг хангах боломжгүй. Яагаад гэвэл давж заалдах шатны шүүхээс хэргийг үйл баримтын талаар хууль хэрэглээний дүгнэлт хийгээгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр хангах үндэслэлгүй байна" гэлээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нямбаатар буулгаж чадаагүй гэхээр бүх шат дамжсан авилга бна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шүүх дээр болохгүй байна гэж Нямбаатар хэлж л байсан даа. Тэр байранд амьдрах айлууд тухтай сайхан амьдрахгүй, хэрүүл маргааны хар энерги бугшсан газар лусын эздийн таалалгүй

Холбоотой мэдээ

Back to top button