НИЙГЭМНийгэм мэдээ

Хурандаа А.Дашням: Уурхайн цооногт гарсан осол нь Монголд анх удаа тохиолдож, 59 цаг аврах ажиллагаа үргэлжиллээ

ОБЕГ-аас Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах уурхайн цооногт унаж амиа алдсан гурван настай хүүхдийн асуудлаар өнөөдөр /2026.05.30/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Хурандаа А.Дашням "Унасан хүүхдийг могойн нүд камераар үзэхэд хариу үйлдэл ирүүлээгүй ч амьсгалын шуум сонсогдож байсан учраас уураглах арга хэрэглэж аврах ажиллагааг эхлүүлсэн. Үүрч явсан цүнх нь зүүн гарт нь тогтчихсон байсан учраас уураглах аргаар татахад цүнх нь гарч ирсэн. Улмаар охины зүүн гарыг уураглаж татах гэсэн боловч хөшигдөөд болохгүй байсан. Хүүхэд 30 метрийн гүнд унасан энэ нь 10 давхар байшин гэсэн үг. Тиймээс дээрээс татах аргагүй болсон тул шатлан малталтын арга ашигласан.

Аврах ажиллагааны хүрээнд цооногийн орчимд 70 метр урт, 45 метр өргөн, 32 метр гүнтэй талбайг гурван дамжлагатай налуу ам гарган шатлан ухаж, тавдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас хөндлөн малталтын ажлыг эхлүүлсэн байна. Аврагчид 1 метр өндөр, 80 см өргөн, 11.8 метр урт хөндлөн малталт хийж, хүүхэд байсан цэгт хүрсэн. Алба хаагчид очиж хүүхдийг гаргахад хагас хэвтээ байдалтай, зүүн гараа дээрээ, баруун гар нь доор орж мөр толгойн нь шороо руу орсон байрлалтай дээш нь татаж гаргах ямар ч боломжгүй байсан. Хүүхэд унаснаас хойш 59 цаг 46 минут, аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 55 цаг 19 минутын дараа гарган авч, холбогдох байгууллагад шилжүүлсэн.

Тавдугаар сарын 28-ны үүрийн 4 цагийн орчимд амьсгалах чимээ сонсогдохоо больж, хөдөлгөөн мэдрэгдэхээ больсон аж. Яг хэзээ нас барсныг мэргэжлийн байгууллага тогтооно.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

Эх эцэг нь, гэрийнхэн нь ямар хариуцлагагүй юм бэ? Өөрсдөө хариу

Зочинз
Зочинз
Reply to  Бат

Зоосны нүхээр харж байгаа. Эцэг эх нь

Бат
Бат

Өөрсдөө хариуцлагагүйгээсээ нялх үрээ нүх рү явуулж алдчихаад гомдолтой бна гэхийм.

нар
нар

Юу хуцаад байгаа юм хэзээ амьсгал хураасан нь хэнд хамаатай юм босоод ирэх юм уу? зөв бурууг нь мэдэхгүй ч ямартай ч монголд анх удаа тохиолдлоо ч гэх шиг мөн солиоровоо наад Заамар чинь бас эксоватортай 4 хүний амийг аван одсон.Ямартай ч монголын ОБЕГ н аврагчид ямар ч үед бэлэн биш,техник хэгэгслэл дутуу дулимаг чадваргүй гэдгээ батлан харууллаа энэ хөөрхий охин тэнгэр лүү нисэн одохдоо өөрийхөө алтан амиар асар их зүйлийг ойлгуулаад явчихлаа.Алтаа ухаж эх орноо худалдавч үл цадах бирдийн сэтгэлгээтэй үхэр монголын улс төрчид гэж өөрсдийгөө хэлээд түүндээ итгэчихээд яваа нөхдүүдээ одоо болиоч хичнээн хүний амь насаар наадах гэсэн юм.Бодооч ухаараач ажиллаач наад Заамарын алтны хийрхэлтэй хулгайч нинжа нараа тэр цооногт нь хийгээд булаад өгөөч хэзээ байхдаа монгол хүн өгөр хужаа нар шиг газар шороо малтаж амьдарч байваа

Зочин
Зочин

Наад эхийн одонгоо зогсоо.Хүүхдийн баяраа цуцла. 3 хоног гашуудал зарла.Хүүхэд эндчихээд бхад яаж ичихгүй инээд алдаад одон авж бна аа.

Zoczhin
Zoczhin
Reply to  Зочин

odon gej butehgui yum bnaa,mashini zogsooliin tend neg zaluu emegtei urd Alhambra bgd neg mashind suusn,barag 4 emegtei,tortoi yum barichihsn,nastai humus yavj bhd omno tegleed yavahgui bhd zuger bhd mashindaa suuchihd negni jahn huleegerei,iishee tiishee hodlgonig helie gej yarij bgd neleen holdoj yavahad bi bol shuud dairadl yavna ged changa changa yariad ineege bsn,zan haritsaa hog bolsn bnle,bairni food davhriin restaurant bar gesnni shatan deer ehiin odon zuuchihsen,hoyor ohinoo neg hun dudulhar yavulj bga bololtoi tamhi zuuchihsn changaar yum heleedbsn,hed alhhaj gerluu otoh hoorondl is hachin zambragui zadgai,haash yash yim ud od bolchihsn,huni sain uhej huni muu ihssen

Монгол
Монгол
Reply to  Zoczhin

Энэ Алдарт эхийн одон их утга учиртай, ач холбогдолтой, хамгийн үнэнээр олгогддог одон....Мөнгөөр биеэ үнэлдэг янханууд болон тэднээс төрсөн ямар ч үнэ цэнэ бузар махнуудад бол энэ одон юу ч биш....Бузар янханаас унасан бохир махнууд минь, Алдарт эхийн одонг битгий гутаагаад байгаарай..

Зочин
Зочин
Reply to  Монгол

Үржлийн үнээнүүдэд өгдөг одон. Хүүхэд өсөх торних сурах боловсрох амьдрах орчингүй байхад л төрөлтийг дэмжиж буй эд

Зочин
Зочин

Заамарын нинжа нар ганцхан шөнийн дотор 50 60н метр ухаад дээр нь тал тал тийш нь салаалаад хаячихдаг хүмүүс шүү.Молтокоо яаж барихаа ч мэдэхгүй юмнууд авааччихаад нинжа нар ухаад гаргаад ирье гэж байхад нэр төрөө бодоод ухуулаагүй байгаа юм арчаагүй амьсгаанууд...

Зочин
Зочин

Үгийн алдаагаа засна уу. Уураглах-Уургалах ялгаатай утга шүү.

Зочин
Зочин

Наад эхийн одонгоо зогсоо.Хүүхдийн баяраа цуцла. 3 хоног гашуудал зарла.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Yu hutsaad bgaa erguu we bid nar ter huuhdiig unagaad alchihsan yumuu. Etseg ehiin hariutslagagui baidlaas mun tuhain kompaniin ХАБ dutagdsnaas iim zuil bolson bolohoos ted nar uursduu gashuud n biz... Neg l hunii umnuus gashuudsan handalt awah geed yadchihsan hud saihan setgeltei helber sdaguud.

Бат
Бат

Ухаж цаг алдаж байхын оронд урт олс Канадаар аврагчдийг буулгаж татаж гаргаж болоогүй юм байхдаа тэр өндрөөс унасан хүүхэд бэртсэн өлссөн цангасан нь лав яаж 2 3 хоног тэсч хүлээх юм бэ үнэхээр арчаагүй юм аа ийм ч улс байх гэж

Монгол
Монгол
Reply to  Бат

Агаарын дутагдал, хүйтэн ердөө л 40 минутын дараа өнгөрдөг юм аа.... Бугантад манай геологи Самархаан гуайн 9 настай хүү цооногт унаад тэгээд л бас нас барсны дараа л авсан...энэ анхны удаа биш...Монголд

Зочи
Зочи

Нөгөө гадаад дотоодгүй явж галуу шувууны мах идэж сурсан эрдэм судалсан туршлагууд чинь яасан бэ

Бодит байдал
Бодит байдал

Уучлаарай хурандаа гуай, ийм маягийн осол хүмүүсийн яриагаар бол лав 3 дахь нь байх шүү.Гэхдээ 2 нь социализмын үэд болж ,чаддагаараа хав дараад өнгөрсөн гэцгээдэг, Дорноговь, Хэнтий хавьцаа болсон байж магадгүй

Бат
Бат

Хүүхэд унах нүх ухаж орхисон эрхмүүдийг олж харицлага тооц

Зочин
Зочин

Монголд хариуцлага бүх шатанд байхгүй болоод олон жил болж байна.Анхны удаа гээд л алаад байх юм байна.

Иргэн
Иргэн

Одоо нэг өөрчлөлт шинэчлэлт явагдаж байгаа байх түүнээс биш хоёр гурван жилийн өмнө бол ОБЕГ хэцүү байсан шүү!!! Дарга нь хулих Хурандааийн суг Бадрал, орлогчид нь гэж гэдсээ чирсэн хэдэн нөхдүүд байсан шүү дээ!!!

Зочинзочин
Зочинзочин

Дэндүү чадваргүй, толгой нь олгой болчихсон шаарнууд гэдэг нь батлагдлаа.

Zochin
Zochin

Бүх юм л анх удаагаас эхэлдэг биздээ. Юу ч яриад байгаа юм. Бүх боломжит аюулыг урьдчилан харж хэзээ ямар арга хэмжээ авах яавал хурдан шуурхай аврах ажиллагаа явуулах вэ гэдгийг онолын талаас нь болрвсруулж сургалт явуулж бэлэн байдалд байх ёстой юм бишүү.

Зочин
Зочин

Гадаадад ердөө хоёр гурван цаг ихдээ зургаан цаг болсон байдаг байхад жаран цаг бүр талд нь ч байхгүй манай улсын төр бүр хоцрогдсон адгын болсны тод жишээ гэтэл иргэд дэлхий тэмцээнүүдэд оролцох бүртээ эхний медальт байранд орж маш хүчтэй шилдэг өрсөлдөгчид болж чадсаар байна тэр нинжа гэх иргэд орж аврах ажиллагаа явуулсан бол лав чадна мөн маш богино хугацаанд гүйцэтшэж чадах байсан нь дамжиггүй

Холбоотой мэдээ

Back to top button