Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Жин бууруулах эм өвдөгний үе солиулах мэс заслын тоог бууруулж магадгүй

Жин бууруулах эм дэлхий даяар өвдөгний үе солиулах мэс заслын тоог бууруулж магадгүй гэдгийг нэгэн шинэ судалгаа харуулжээ. АНУ дахь Мэрилэндийн их сургуулийн Анагаах ухааны сургууль жин бууруулах эмийн талаар судалгаа явуулж “Regional Anesthesia & Pain Medicine” сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Тэд 2010-2024 оны хооронд АНУ-д өвдөгний үений остеоартритээр оношлогдсон, насанд хүрсэн 6.8 сая хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Судлаачид GLP-1 төст эм хэрэглэсэн 42 мянган хүнийг илрүүлжээ. Тэдгээр эм нь глюкагон төст пептид-1 (GLP-1) нэртэй хормонтой ижил үйлдэлтэй. Тэрхүү хормон GLP-1 рецепторыг идэвхжүүлснээр цусан дахь сахрын хэмжээ буурч, илүү хурдан цадсан мэдрэмж төрүүлдэг байна. Ингэснээр жин бууруулах нөлөө үзүүлдэг юм.

Дараа нь өвчтөнүүдийг найман жилийн турш ажиглаж, өвдөгний үе солиулах мэс засалд орох шаардлагатай эсэхийг нь үнэлжээ. Үүний үр дүнд GLP-1 төст эм хэрэглэсэн хүмүүс гурван жилийн дараа мэс засалд орох эрсдэл 1.4 хувь, найман жилийн дараа 2.8 хувиар бууруулсан байна. Шинээр гарсан Wegovy, Ozempic гэх мэт эм хэрэглэсэн хүмүүсийн өвдөгний үе солиулах мэс засалд орох эрсдэл илүү буурчээ. Тодруулбал семаглютид, тирзепатид зэрэг найрлагатай тураах эм уусан хүмүүсийн өвдөгний үе солиулах мэс засалд орох эрсдэл найман жилийн дараа 5 хувиар багассан байна.

Судалгааг явуулсан эрдэмтэд тооцоолохдоо хэрэв өвдөгний үений үрэвсэлтэй өвчтөнүүд бүгд семаглютид эсвэл тирзепатид уувал АНУ-д жил бүр өвдөгний үе солиулах мэс засал 14.4 мянга, Их Британи 1,500 орчим буурна гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button