Гадаад мэдээДЭЛХИЙ

Москва болон ОХУ-ын хойд хэсгээр бензин хязгаарлаж эхэлжээ

ОХУ-ын нийслэл Москва болон тус улсын хойд хэсгээр зарим шатахуун түгээх станцууд бензиний худалдаандаа хязгаарлалт тогтоожээ. Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд агаарын цохилт өгсний улмаас тус улсын нефть боловсруулах чадамжийн дөрөвний нэг орчим хувь нь алдагдаад байгаа. Мөн бензин үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг нь бүрдүүлдэг байгууламжууд цохилтын улмаас үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.

Москвад төвтэй үйл ажиллагаа явуулдаг “Мск1” агентлаг мэдээлснээр “Лукойл”  компани нийслэл болон ойролцоох бүс нутгийн шатахуун түгээх станцуудад жолооч тутамд 100 дитр бензин худалдах хязгаар тавьжээ. Харин “Газпром” хэрэглэгч бүрд 100-150 литр бензин худалдах квот тогтоосон гэж тус компанийн хэрэглэгчийн үйлчилгээний төлөөлөгч мэдэгдсэн байна.

Ихэнх зорчигч тээврийн хэрэгслийн банк энэ хязгаараас бага багтаамжтай байдаг. Үүнээс харвал энэ арга хэмжээ нь хэрэглэгчид бензин олноор нь худалдан авахаас сэргийлэх зорилготой байх магадлалтай юм.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Муусайн үхэр монголнуудаа лаларуудаа та нар пяздак гэж их хараадаг гэл үү? та нар пяздак боллоо жартгар хүүрнүүдээ прусс машаанууд чинь зогсох нь гохинээ та нар үмбүү муусайн үхэрнүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button