Зеленский Путинд захидал бичиж, нүүр тулж уулзахыг санал болгожээ
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский пүрэв гарагт /2026.06.04/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд захидал бичихдээ түүнтэй нүүр тулж уулзаж, бүрэн гал зогсоох тохиролцоонд хүрэхэд бэлэн байна гэжээ. 2022 онд Украины дайн эхэлснээс хойш Зеленский цөөн хэдэн тохиолдолд л Путинд шууд хандсан мэдэгдэл гаргаж байсан юм.
Тодруулбал Зеленский “Сонголт таных. Одоо дайныг дуусгая. Украин энэ дайныг дуусгах санал тавьж байна. Бид хоёр нүүр нүүрээ харж хэлэлцэн дайныг дуусгахыг Украин хүсэж байгаа. Ийм учраас би уулзалт зохион байгуулах санал тавья. Гол асуудлуудыг удирдагчид л шийдвэрлэдэг. Ийм байсаар ирсэн, үргэлж тийм байх болно” гэж бичжээ. Уулзаж хэлэлцэх он сарыг Путин тогтоохыг Зеленский санал болгосон байна.
Тэр нэмж бичихдээ “Дайнаас гарах замыг сонгохоос бүү ай. Харин энэ замыг сонгохыг нөхцөл байдал танаас шаардаж байна” гэжээ. Украины Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэхдээ уг захидлыг Москва руу илгээснээс гадна түншүүдтэйгээ хуваалцсан гэсэн юм.
Эх сурвалж: Euro News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болохоо больж байгаа юм байна даа