АНУ, Иран харилцан гал нээж энхийн хэлэлцээ зогсонги байдалд хэвээр байна
АНУ-ын зэвсэгт хүчин Иранаас Ормузын хоолой руу нисгэсэн дроныг устгаж Ираны цэргийн радарын байгууламжуудад цохилт өгсөн гэж бямба гарагт мэдэгджээ. Хоёр улсын хооронд үргэлжилж буй дайныг зогсоох хүчин чармайлт зогсонги байдалд орсон байгаа. Уг явдал энхийн хэлэлцээг урагшлуулахад хүндрэл учруулсан дахин нэг явдал боллоо.
Ираны Хувьсгалт гвард мэдэгдэл хийхдээ АНУ-ын цохилтын хариуд бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазууд руу пуужин харвасан гэжээ. Мөн Ираны зөвшөөрөлгүйгээр Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхийг оролдсон дөрвөн газрын тос тээвэрлэгч онгоц руу гал нээсэн хэмээсэн юм. Иран харвасан баллистик пуужингууд нь Кувейт болон Бахрейн дахь АНУ-ын цэргийн баазуудыг оносон гэжээ. Харин АНУ-ын зэвсэгт хүчин зургаан пуужинг агаарт амжилттай устгасан бөгөөд долоо дахь пуужин байндаа хүрээгүй гэж мэдээлсэн байна.
АНУ болон Иран нар хоёрдугаар сарын сүүлээс хойш өрнөж буй дайныг зогсоох тохиролцоонд хүрэхээр хэлэлцэж байгаа. Хэрэв тохиролцоонд хүрвэл эхний шатанд байлдааныг зогсоож, Ормузын хоолойн хөдөлгөөнийг сэргээнэ. Харин Ираны цөмийн хөтөлбөр зэрэг маргаантай асуудлуудыг дараагийн шатанд хэлэлцэх юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.