НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болсноо зарлажээ

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тулаанч, гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болсноо зарлажээ. Тэрбээр нэг сарын АНУ-ын Оклахома мужийн Тулса хотод болсон сонирхогчийн боксын Америкийн аварга шалгаруулах “Golden gloves” тэмцээний 54 кг-ын жинд түрүүлж, алтан бүсний эзэн болсон байна.

Иймээс дахин сонирхогчийн боксын тэмцээнд оролцохгүй. Харин энэ мөчөөс мэргэжлийн бокст тулалдахаар бэлтгэлээ эхлүүлж байгаа аж. Гавьяат тамирчин М.Нандинцэцэг 2005 оноос боксын спортоор хичээллэхдээ Монгол Улсын 11 удаагийн аварга болоод зогсохгүй дэлхийн цомын мөнгө, ААШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл, Азийн наадмаас нэг хүрэл, ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж байсан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button