Шүүх: Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцаллаа
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан "Бортээг"-ийн асуудалд хөшигний ард оролцсон гэх яриа түүнийг эрх мэдэлтэй, МАН-д ч асар нөлөөтэй байх үеэс эхэлсэн. Харин МАН-ын шинэ дарга тодрох үеэр түүний зөвлөх Л.Чулуунзагдыг цагдан хорьж, "Адмирал" ХХК-тай холбогдох шууд холбоо хамаарал руу нь цөмөрсөн юм.
- АТГ: Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2-р зүйл ангиар,
- ЭЦА: Эрүүгийн хуулийн 18.6, 18.3 -р зүйл ангиар шалгаж байгаа.
Нийслэлийн прокуророос түүнд таслан сэргийлэх арга хэмжээ саналыг шүүхэд хүргүүлж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүү |2026.03.10| хэлэлцэж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Хилийн хоригоо цуцлуулах хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүхэд илэрхийлсэн ч эхний удаа хүлээж аваагүй. Улмаар дахин хүсэлт өгч, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүх хэлэлцэн "Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглон, таслан сэргийлэх арга хэмжээ" авсан байна.
Бидний бэлтгэсэн Хэргийн мөрөөр: Д.Амарбаясгалан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" зүйл ангиа хасуулж, ЭЦА, АТГ-т 4 хэргээр шалгуулж байна агуулгыг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.