"Цайрт Минерал"-ын талыг эзэмшдэг Хятадын "NFC" компани зэс боловсруулах үйлдвэрийн тендерт шалгарчээ
Монгол Улс зэс боловсруулах үйлдвэртэй болох зорилтыг олон жил ярьж, үе үеийн Засгийн газрууд ажил болгохоор төлөвлөсөөр энэ хүрсэн. 2026 оны нэгдүгээр сард Засгийн газраас танилцуулснаар зэс боловсруулах үйлдвэрийн цогцолбор барих тендерт 13 компани санал өгснөөс Хятадын гурав, Швейцарийн нэг компани шалгараад байв.
Тухайлбал,
БНХАУ-ын NFC-Эн Эф Си, Jianxi Copper-Жяньши Коппер, Liantou New Energy Technology-Ляньтоу Нью Энержи болон Гленкор Интернэйшнл гэсэн компаниуд нийт 3.5 их наядын санхүүжилттэй зэс боловсруулах үйлдвэрийн цогцолбор барих тендерт шалгарсан.
Сүүлд Засгийн газрын мэдээлснээр дээрх компаниудаас БНХАУ-ын NFC компани хоёр үе шаттай сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноог авч, хөрөнгө оруулан хамтарч ажиллахаар болсон байна. Нээлттэй мэдээллээс харахад энэхүү комкани нь Бээжинд төвтэй, China Nonferrous Metal Mining группийн харьяа бөгөөд Хятадын төрийн өмчит томоохон уул уурхайн салбарын компани аж.
Хятадын төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр 1997 онд байгуулагдсан бөгөөд
- Геологи хайгуул
- Уурхайн бүтээн байгуулалт
- Баяжуулах үйлдвэр
- Металл хайлуулах үйлдвэр
- EPC гэрээ
- Тоног төхөөрөмж нийлүүлэлт
- Үйлдвэр ашиглалтад оруулах, сургалт гэсэн уул уурхайн салбарын цогц үйлчилгээг үзүүлдэг компани гэжээ.
Өөрөөр хэлбэл уул уурхай, металлургийн төслийн зураг төсөл, барилга, ашиглалт хүртэлх бүх ажлыг гүйцэтгэдэг Хятадын томоохон компаниудын нэг гэсэн байна. Тэдний томоохон төслүүдээс харвал, Замби улсад зэсийн олборлолт, боловсруулалтынн төсөл, Индонезид зэсийн баяжуулах хүчин чадал нэмэгдүүлэх төсөл, Иранд жилийн 300 мянган ионн хүчин чадалтай хөнгөн цагааны үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байжээ.
Түүнчлэн Монголд Төмөртийн-Овооны цайрын ордод "Цайрт Минерал" ХХК-ийг "Металимпекс" ХХК-тай хамтран 1998 онд байгуулсан байдаг. 2025 оны 3-р сард тус компанийн оффист АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхантай холбоотойгоор АТГ-аас нэгжлэг хийсэн удаатай.
Өнөөдрийг хүртэл Хятадын NFC компани "Цайрт Минерал" ХХК-ийн 51 хувийг эзэмшиж буй.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зэсээ дотооддоо боловсруулдаг болох нь зөв ч стратегийн үйлдвэр дээр хяналтаа сайн тавих хэрэгтэй
Хятадын компани туршлагатай юм байна, гол нь Монголд ашигтай гэрээ хийх хэрэгтэй
Олон жил ярьсан үйлдвэр хөдөлж байвал сайн мэдээ байна
Стратегийн үйлдвэрээ гаднын компанид хэт найдаад байж болохгүй шүү
Ажлын байр нэмэгдэх бол дэмжинэ
Тендер үнэхээр шударга болсон уу гэдэг л сонин байна
Технологи туршлага нь байвал хамтарч ажиллахад буруу зүйлгүй
Монголын тал хэдэн хувь эзэмших нь хамгийн чухал асуудал
Зэс боловсруулах үйлдвэртэй болохыг олон жил хүлээлээ дээ
Tender yamar shaltgaanaar ene kompaniig songosniig il tod bolgoh heregtei
Zesee dotooddoo bolovsruuldag boloh ni ashigtai alham baina
Gol ni geree ni Mongold ashigtai baih heregtei
Tender yamar shaltgaanaar ene kompaniig songosniig il tod bolgoh heregtei
Ajliin bair nemegdej uildverlel hugjih bol sain baina
Strategiin tosold hyanalt mash sain baih yostoi
Өөр улсууд оролцсон юм заавал хятадад өгдөг нь ч юувдээ