Нийгэм мэдээ

3x3: Энэ сарын 23-28-нд FIBA-гийн цуврал 3 тэмцээн Монголд болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3-ын цуврал тэмцээн энэ сарын 23-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатарт болох гэж байна. Тодруулбал, энэ сарын 23, 24-нд “FIBA 3x3 Sukhbaatar Challenger”, 25, 26-нд “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series”, 27, 28-нд “FIBA 3x3 Ulaanbaatar World Tour” тэмцээн болно.

3х3-ын цувралын эхний тэмцээн болох “Sukhbaatar Challenger”-д Серби, Япон, Монгол, Испани, Тайвань, АНУ, Хорват, Литва, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос гэсэн 11 орны 16 баг өрсөлдөнө. Энэ тэмцээнд манай улсаас “Улаанбаатар Энержи”, “Сансар”, “Хархорум”, “Тэрэлж” гэсэн дөрвөн баг оролцох аж. Тус тэмцээнд түрүүлсэн баг “Lausanne masters”-т оролцох эрх халаасална. Мөн “FIBA 3x3 Ulaanbaatar World Tour”-д долоон орны шилдэг 12 баг оролцох юм. Тэгвэл “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээнд 10 улсын 16 баг өрсөлдөнө.

Эдгээр тэмцээнээс олимпын эрхийн оноо олгох бөгөөд “FIBA 3x3 Ulaanbaatar World Tour”-д хамгийн өндөр оноо өгөх ажээ. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button