Хөвсгөл нуурын 50 м гүнээс татан гаргасан “Яг-6М” машиныг олон нийтэд үзүүлэхээр төв талбайд авчирчээ
Хөвсгөл нуурын 50 метрийн гүнээс татан гаргасан “Яг-6М” загварын авто машиныг олон нийтэд үзүүлэхээр төв талбайд авчирчээ. ЗХУ-д 1938 онд ердөө 50 ширхэг үйлдвэрлэгдсэн “Яг-6М” дэлхий дээр цор ганц үлдсэн нь энэ юм. Бусад нь дайны он жилүүдэд устаж үгүй болсон гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Уг машиныг 2024 онд Хөвсгөл далайн гүнээс гаргах ажлыг зохион байгуулж байсан аж.
Таван тонны даацтай, америкийн “Hercules” мотортой, хус модон кабинтай энэ машин их буу тээвэрлэхээс эхлээд хүнд даацын техник зөөхөд зориулагджээ. “Яг-6М” авто машиныг гаргаж ирсний дараа ОХУ-аас шилжүүлэн өгөх хүсэлт Ерөнхийлөгчид хандан гаргасан ч төрийн тэргүүн зөвшөөрөөгүй, Монгол улсын сан хөмрөгт үүрд хадгалахаар шийджээ. Энэхүү машиныг ЗТЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгт зориулан нийслэлийн төв талбайд авчираад байна.
Х.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын энэ хогийг төв талбайд тавьж яах нь вэ. Хэнд ч сонин биш шд. Авъя гэсэн дээр нь оросуудад өгч л орхих хэрэгтэй баймаар. Энүүгээр үхсэнээ хийх вэ дээ. Төмрийн сэг хэнд ч сонин биш
Talbai deer hog uzuuldeg ni yamar uchir bna aa