“УБТЗ” ХНН Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр 10 мянга шахам хүнд үйлчлэв

Энэ сарын 15-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН 3 өдрийн турш 10 мянга шахам хүнд үйлчиллээ. Өдөрлөгийн үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН өөрийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй сурталчилж, 297 нээлттэй ажлын байрны танилцуулгыг хийж, 3200 шахам хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Төмөр замын их сургууль болон Политехник коллежийн элсэлт, сургалтын тэтгэлэг, тэтгэмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн нь олон нийтийн талархлыг хүлээв. Мөн УБТЗ-ын Кейтеринг зочлох үйлчилгээний хэлтэс, Баянбуурал амралтын газрууд иргэдэд хүнсний аюулгүй байдлыг хангасан чанартай хоол, хүнс, цагаан идээгээр үйлчилсэн байна.


Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг “УБТЗ” ХНН нь ачаа, зорчигч тээврээс гадна төмөр замчид тэдний гэр бүл, үр хүүхдийн төлөө эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн салбарын бүхий төрлийн аж ахуйн нэгжийг давхар ажиллуулдаг юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.