Орон нутаг
Ховд аймгийн Булган, Үеэнч, Алтай суманд хатуу хорио цээр тогтоолоо
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Булган, Үенч сумдад шүлхий өвчний 11 голомт бүртгэгдэж, 1485 толгой мал өвчлөн, 1304 толгой мал устгалд оруулаад байна. Мөн Алтай суманд САТ1 хэлбэрийн шүлхий өвчний халдвар илэрсэн тул эрсдэлээс сэргийлэх үүднээс Булган, Үенч, Алтай сум руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хатуу хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Мөн мал сүргийг вакцинжуулах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан, вакцины дархлаа бүрэн тогтох хүртэлх хугацаанд аймаг, сумын Үндэсний баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах саналыг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэд, малчид та бүхнийг хариуцлагатай байж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагахыг уриалж байна.
Х.ХУЛАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.