Орон нутаг

Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр хүн өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Зургаадугаар сарын 20-нд аймгийн зоноз өвчин судлалын төвд боомын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн гэх дуудлага иржээ. Тухайн хоёр өвчтөн шалтгаан тодорхойгүйгээр үхсэн малтайгаа харьцсан аж. Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Өвчтөнөөс тархвар судлалын асуумж болон тандалт аван ажиллаж байгаа аж. Лабораторийн шинжилгээний дүнгээр нян судлал болон молекул биологийн судалгаа авч ажиллахад молекул биологийн шинжилгээний дүнгээр нэг өвчтөнөөс боом өвчний өвөрмөц ген тогтоогджээ. Мал эмнэлэг болон нэгдсэн эмнэлгээс хамтран тухайн газарт ариутгалын ажил явуулж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button