Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Украинд Patriot системийн пуужин үйлдвэрлэх зөвшөөрөл олгох болсон нь том ялалт

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2026.07.08/ хэлэхдээ агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийн пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг Украинд олгоно гэжээ. Уг пуужинг үйлдвэрлэх эрх авахыг урт хугацаанд хүссээр ирсэн Украины хувьд энэ нь томоохон ялалт юм. Сүүлийн үед ОХУ фронт дээр ахиц гаргах нь бараг зогссон тул Украиныг хүчтэй бөмбөгдөх болсон. Гол асуудал нь ОХУ-ын харваж буй пуужингууд. Украин ОХУ-ын дронуудыг асуудалгүй устгаж байгаа бол пуужингуудыг устгаж чадахгүй байсан. Учир нь “Patriot” системийн пуужингуудын нөөц нь шавхарсан байгаа юм.

Туркт болж буй НАТО-гийн уулзалт дээр Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзах үедээ “Patriot-ийн пуужин үйлдвэрлэх зөвшөөрлийг нь олгоно. Үнэхээр гайхалтай хэрэг шүү. Ингээд одоо хангалттай пуужин илгээхгүй байна гэж бидэнд гомдоллох боломжгүй боллоо. Patriot нь довтолгооных бус хамгаалалтын зэвсэг учраас надад таалагддаг” гэжээ.

Хэлэлцээний талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалж хэлснээр Patriot-ийн пуужинг Герман эсвэл өөр Европын оронд үйлдвэрлэх магадлалтай хэмээсэн байна. Хэрэв Украинд үйлдвэрлэвэл ОХУ цохилт өгч магадгүй гэж албаннхан болгоомжилж байгаа юм.

Трамп, Зеленский нарын уулзалт ямар үр дүнд хүргэх нь тодорхойгүй байдаг. Өнгөрсөн жил Зеленский Цагаан ордонд айлчилж, газрын ховор металлын гэрээ зурах гэж очоод Трамптай марган гэрээгүй буцсан. Мөн Трамп Зеленскийг талархах сэтгэлгүй гэж шүүмжилж байсан билээ. Харин энэ удаагийн уулзалтын өнгө аяс өөр байв.

Лхагва гарагт Трамп хэлэхдээ Зеленскийтэй маш сайн харилцаатай болсон гэж хэлж, Москва болон Киев хоёул дайныг дуусгах хүсэлтэй байгаа гэжээ. Тэрбээр “Бид маш олон дайныг зогсоосон. Энэ дайныг дуусгахад хамгийн амар байх байх гэж бодсон ч Путин хэрсүү зан чанартай хүн юм” гэж хэлсэн байна.

НАТО-гийн уулзалтын үеэр холбооны гишүүд Украинд цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Уг шийдвэрийг ОХУ-ын Гадаад хэргийн яам сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүй гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зүйтэй
Зүйтэй

Сайн байна, булаан эзлэгч Путлерийг ялтугай!!!

Зочин
Зочин

Энэ буундорж гэдэгт ялалт шиг харагджээ. Энд дэмийрч байхаар тэнд очоод патриот тойгоо хамт шатаач

Холбоотой мэдээ

Back to top button