Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украины дроны цохилтыг эсэргүүцэхийн тулд "Starlink"-ийн сүлжээг тасалдуулах гэж оролдож байна

ОХУ-ын цэргүүд Украины алсын зайн дронуудын цохилтыг эсэргүүцэхийн тулд цэргийн ачаагаа иргэний тээврийн машинд нуух, мөн “Starlink”-ийн интернэт сүлжээг саатуулах гэж оролдож байна. Тодруулбал орос цэргүүд өндөр хүчин чадалтай цахилгаан соронзон долгион саатуулагч төхөөрөмжүүд ачаа дээрээ суурилуулж эхэлжээ.

Украины зэвсэгт хүчин “Starlink”-ийн сүлжээг ашиглан фронтын шугамаас олон километрийн цаана оршин дроноор цохилт өг байгаа юм. Киев эдгээр дроныг хямд өртгөөр үйлдвэрлэж буй нь дайны нөхцөл байдлыг эрс өөрчилж байна.

Украин энэ жил дундын тусгалтай дроны цохилтоороо ОХУ-ын цэргийн логистик, шатахууны агуулах, агаарын довтолгооноос хамгаалах байгууламж, удирдлагын төвүүдийг амжилттай онилсон. Үүний үр дүнд орос цэргүүдийн авах хангамж тасалдаж, Крымийн хойгт шатахууны хомсдол үүсгээд байгаа юм. Харин алсын тусгалтай дроноороо ОХУ-ын гүнд цохилт өгч, зах зээлд нь шатахууны хомсдол үүсгэсэн.

Одоо ОХУ дундын тусгалтай дроны цохилтыг эсэргүүцэхийн тулд олон төрлийн арга боловсруулж эхэлжээ.  Дээр дурдсан цахилгаан соронзон орон саатуулагч төхөөрөмжүүдийн зарим “Starlink”-ийн хиймэл дагуулууд өгдөг интернэт сүлжээг доголдуулах чадвартай аж. “Starllink”-ийн сүлжээний тусламжтай удирдаж буй дроныг хэр баргийн сүлжээ тасалдуулагчаар зогсоох боломжгүй гэж цэргүүд үздэг байжээ.

Зургийн эх сурвалж: Defense News

Тэгвэл Украины Батлан хамгаалах яамны зөвлөх Серхий Бескрестновын хэлснээр, ОХУ “Volna Kupol Garant” нэртэй төхөөрөмж ашиглаж эхэлсэн байна. Энэ нь ойролцоогоор 20 километр квадрат бүсэд “Starlink”-ийн сүлжээг тогтворгүй болгох хэмжээний хүчтэй дохио ялгаруулдаг аж. Одоогоор ийм төрлийн арав орчим төхөөрөмжийг илрүүлсэн гэж тэр хэлсэн юм.

Одоо Украины дроны ангиуд “Volna Kupol Garant” төхөөрөмжийг гол бай болгон онилж эхэлжээ. Украины зэвсэгт хүчний 422 дугаар дроны анги ийм төрлийн хоёр төхөөрөмжид цохилт өгөх ажиллагаанд оролцжээ. Тэдгээрийн нэгийг нь Украины Аюулгүй байдлын албатай хамтран ажиллаж илрүүлээд амжилттай устгасан гэж цэргүүд хэлсэн байна.

Нэгэн дроны багийн ахлах "Тэр төхөөрөмжийг устгасны дараа Starlink-ээр тоноглогдсон манай дронууд ямар ч асуудалгүйгээр нисэж эхэлсэн" гэж “Reuters” агентлагт хэлжээ.

АНУ-д төвтэй Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан Роб Ли хэлэхдээ, Украины өгч буй дунд зайны тусгалтай цохилтууд байлдааны талбарт энэ жил гарсан хамгийн чухал үйл явдал байж магадгүй гэжээ. Гэхдээ ОХУ эдгээр дроны эсрэг амжилттай хариу арга хэмжээ авч эхэлж байна гэдгийг тэр онцолсон юм.

Тэрбээр нэмж хэлэхдээ "Хэрэв тэд сүлжээ сарниулагч төхөөрөмжийнхөө үйлдвэрлэлийг өргөжүүлбэл дунд зайнд цохилт өгөх ажиллагааг улам хүндрүүлж болзошгүй" гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дайны технологи өдөр ирэх тусам шинэ шатанд гарч байна, аль аль тал нь давуу тал олохын төлөө өрсөлдөж байх шиг

Зочин
Зочин

Дайны технологи өдөр ирэх тусам шинэ шатанд гарч байна, аль аль тал нь давуу тал олохын төлөө өрсөлдөж байх шиг

Зочин
Зочин

Дайны технологи өдөр ирэх тусам шинэ шатанд гарч байна, аль аль тал нь давуу тал олохын төлөө өрсөлдөж байх шиг

Зочин
Зочин

Starlink хүртэл дайны гол хэрэгсэл болчихсон гэхээр орчин үеийн тулаан үнэхээр өөр болжээ

Зочин
Зочин

Энгийн иргэний техник хүртэл цэргийн зориулалтаар ашиглагдаж байгаа нь сонин бас эмгэнэлтэй

Зочин
Зочин

Odoo dainii hamgiin tom zevseg ni tehnolog boljee, zewseg bish suljee ch chuhal bolj

Зочин
Зочин

Сүлжээ тасалдуулах арга олдохоор нөгөө тал нь бас шинэ шийдэл гаргана, ингээд өрсөлдөөн үргэлжилнэ

Зочин
Зочин

Starlink-iig hurtel saad hiih gej baigaa ni ene dainii hemjee yamar bolsoniig haruulj bn

Зочин
Зочин

Дрон, хиймэл дагуул, цахим систем бүгд байлдааны нэг хэсэг болсон цаг үе юм даа

Зочин
Зочин

Ali ali tal ni shine arga hereglej bga ni tehnologiin uraldaan bolj huvirchee

Зочин
Зочин

Ийм мэдээг уншихаар энх тайван ямар үнэ цэнтэй болохыг улам ойлгодог

Зочин
Зочин

Volna gedeg tohooromj ni uneheer ur duntei bol daraagiin shiidel bas garah l baih

Зочин
Зочин

Технологийн давуу тал удаан үргэлжилдэггүй, нөгөө тал нь үргэлж хариу арга олдог

Зочин
Зочин

Ийм өрсөлдөөн эцэстээ улам олон нөөц, хөрөнгө үрэхэд хүргэж байна

Зочин
Зочин

Дайн сунжрах тусам улам нарийн технологи ашиглаж эхэлж байгаа нь харагдаж байна

Зочин
Зочин

Ene medeeg unshaad irgenii tehnik hurtel dainii heseg bolchdog yum bn gej bodogdloo

Холбоотой мэдээ

Back to top button