Жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг төрийн далбааны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг 2009 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж буй. Бидний одоогийн хэрэглэж байгаа төрийн далбааг 1992 оны Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны хоёрдугаар сарын 12-оос хэрэглэж эхэлсэн.
Өнөөдөр цэргийн хүндэтгэлийн жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулахын 8500 гаруй алба хаагчид оролцож, цэргийн 90 гаруй зэвсэг техник буюу байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай тоног төхөөрөмжүүдийг оролцуулсан техникийн парад болж байна.
Мөн Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориуллалтын тоног төхөөрөмжийг харуулахаас гадна дотооддоо үйлдвэрлэж байгаа байлдааны хуягласан хүнд болон хөнгөн машин, дронуудыг танилцуулж байна.




























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MANGAR BUDUUN YWDAG JORLON UABZ DARGA HUUKIIN SUGA