Гадаад мэдээДЭЛХИЙ
Фукуокт жуулчид тээвэрлэж явсан хөлөг хөмөрч, 15 хүн нас баржээ
Бямба гарагт /2026.07.11/ Вьетнамын Фукуок арлын ойролцоо жуулчид тээвэрлэж явсан хөлөг хөмөрч, 15 энэтхэг жуулчин нас баржээ. “VnExpress” агентлаг мэдээлснээр осол гарах үед хөлөг дээр 36 хүн байжээ. Аврагчид 21 хүнийг эсэн мэнд гаргаж авсан байна. Вьетнам дахь Энэтхэгийн элчин сайдын яам мэдэгдэл хийхдээ нөхцөл байдлыг хянаж, Хо Ши Мин болон Ханойд хохирогчдын гэр бүлд туслах цэг байгуулсан гэжээ.
“VnExpress” мэдээлснээр онгоц Хот Май Рут арлаас Ан Той боомт руу явж байхдаа эргээс 400 метрийн зайд хөмөрсөн байна. Осол гарах үед том давлагаатай, далайн нөхцөл байдал хүнд байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.