СпортСПОРТ

Соёолон: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёлонгийн уралдаанд 231 хурдан хүлэг уралдлаа. 

  • Түрүү магнай: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Ч.Батжаргалын хонгор халзан
  • Аман хүзүү: Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач, аймгийн Алдарт уяач Г.Ариунболдын хараацай алаг
  • Айргийн 3: Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн хээр
  • Айргийн 4: Архангай аймгийн Чулуут сумын уяач Ц.Энхболдын халтар
  • Айргийн 5: Төв аймгийн Заамар сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Ч.Уламбаярын халтар үрээ тус, тус хурдалж түмэн олноо баясгаж торгон жолоогоо өргүүллээ.

Монголчууд "Соёолонгийн тоос, сангийн утаа хоёр сансарт хүрдэг" гэж ярьдаг. Энэ нь соёолон насны хурдан морьдын уралдаан хамгийн хурдтай, эрч хүчтэй байдгийг бэлэгдэн илэрхийлдэг. Энэ насан дээр адууны яс, булчин шөрмөс бүрэн бэхжиж, хурд болон тэсвэрлэх чадвар нь идэр залуу насны оргилдоо хүрсэн байдаг. Хүүхдээр бол өсвөр үеэ өнгөрөөж, эр бяртай, ид хавтай залуу насанд шилжиж буй үе гэсэн үг юм. Тиймээс монголчууд эрт үеэсээ соёолонгийн тоосонд даруулж хийморь сүлдээ сэргээе хэмээн ярьдаг уламжлалтай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button