Гадаад мэдээДЭЛХИЙ

Музей, театр, тоглолт, кино үзэх нь хөгшрөлтийг удаашруулдаг байж магадгүй

Музей, театр, тоглолт, кино театраар тогтмол үйлчлүүлдэг хүмүүс чөлөөт цагаа хөгжилтэйгөөр үргэлжлүүлээд зогсохгүй, хөгшрөх процессыг удаашруулж байж магадгүйг шинэ судалгаа харууллаа. Тодруулбал соёлын үйл ажиллагаанд тогтмол оролцдог хүмүүсийн физиологийн нас залуу байх хандлагатай байдаг аж.

“Journal of Epidemiology and Community Health сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаа нийгэм, соёлын амьдралд идэвхтэй оролцох нь эрүүлээр наслахад чухал нөлөөтэй болохыг харуулсан өмнөх судалгаануудын үр дүнг бататгаж байна.

Жил бүр хүний бодит нас тогтмол нэмэгддэг ч бие махбод хөгшрөх хурд хүн болгонд ижил байдаггүй. Физиологийн нас гэдэг нь бие организм хэр сайн ажиллаж байгааг илэрхийлдэг үзүүлэлт юм. Ийм учир тухайн хүний бодитоор амьдарсан жилийн тоог илэрхийлдэг он цагийн наснаас ялгаатай байж болно.

Өмнө нь явагдаж байсан судалгаанууд кино үзэх, музей үзэх, амьд тоглолт үзэх зэрэг соёлын үйл ажиллагаанд оролцох нь ахмад настнуудын эрүүл мэнд, сайн сайхан байдалтай эерэг хамааралтай болохыг тогтоож байжээ. Харин эдгээр үйл ажиллагаа физиологийн хөгшрөлттэй шууд холбоотой эсэхийг судалсан ажил харьцангуй цөөн байсан юм.

Тэгвэл Японы Шинжлэх ухааны хүрээлэнгийн соёл, нийгмийн үйл ажиллагаанд оролцох физиологийн насжилтад хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Тус хүрээлэнгийн эрдэмтэд хэлснээр, энэхүү судалгаа нь цаг хугацааны туршид тогтвортой байдаг, хэмжихэд хүндрэлтэй хүчин зүйлсийн нөлөөг тооцон үзэж, соёлын оролцоо болон физиологийн насжилтын хамаарлыг урт хугацаанд шинжилсэн анхны судалгаа аж.

Эрдэмтэд Англи дахь 50 ба түүнээс дээш насны иргэд оролцсон “English Longitudinal Study of Ageing” судалгааны тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. “English Longitudinal Study of Ageing” нь 1,899 хүнийг урт хугацаанд судалсан ажил юм

Англи дахь ахмад настнуудын физиологийн насыг тооцоолохын тулд сувилагчид эрүүл мэндийн арван үзүүлэлтийг хэмжжээ. Үүнд даралтын зөрүү, диастолын даралт, уушгинаас хүчтэй амьсгал гаргах эзлэхүүн, хемоглобины хэмжээ, фибриноген, глюкозжсон хемоглобин (HbA1c), бага нягтралтай липопротейн (LDL), холестерин, биеийн жингийн индекс (BMI), гарын атгах хүч, алхалтын хурд багтсан байна. Эдгээр үзүүлэлтийг нэгтгэн физиологийн насыг үнэлсэн аж.

Мөн оролцогчдооскино театр, музей эсвэл уран зургийн галерей, театр, концерт эсвэл дуурь хэр их үздэгийг нь асуужээ. Эдгээр үйл ажиллагаанд хэр их оролцдогийг нь тэгээс тав хүртэл оноогоор үнэлжээ. Тэг нь огт оролцдоггүй, тав нь сард хоёр буюу түүнээс олон удаа гэсэн утгатай юм. Нийт соёлын оролцооны оноо 0-15 хооронд хэлбэлзэж байв.

Соёлын үйл ажиллагаанд хэдэн сар тутам дор хаяж нэг удаа оролцдог хүмүүсийн физиологийн дундаж нас 66.9 байжээ. Харин ийм үйл ажиллагаанд ховор оролцдог хүмүүсийнх 69.9 байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёр бүлгийн хооронд физиологийн нас нь гурав гаруй жилийн зөрүүтэй байсан аж.

Соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүмүүс эмэгтэй байх магадлал өндөр байжээ. Мөн нийгэм, эдийн засгийн хувьд илүү боломжтой, ажил хөдөлмөр эрхэлдэг, ерөнхий эрүүл мэнд нь илүү сайн байх магадлал илүү байсан юм.

Өрхийн орлого, хөдөлмөр эрхлэлт, архаг өвчин зэрэг хүчин зүйлсийн нөлөөг тооцсоны дараа ч соёлын оролцооны оноо нэгээр нэмэгдэх бүрд физиологийн нас дунджаар 0.085 жил буюу 31 хоногоор залуужихтай холбоотой байсныг судлаачид илрүүлжээ.

Судлаачид энэ хамаарлыг хэд хэдэн аргаар тайлбарлаж болно гэж үзэж байна. Соёлын үйл ажиллагаанд оролцох нь хүмүүсийн нийгмийн харилцааг бэхжүүлж, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихээс гадна сэтгэцийн эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйл нь бие махбодын хөгшрөлтийг удаашруулахад хувь нэмэр оруулж болзошгүй юм.

Гэхдээ энэхүү судалгаа нь ажиглалтын шинжтэй тул соёлын үйл ажиллагаа физиологийн хөгшрөлтийг шууд удаашруулдаг гэж дүгнэх боломжгүйг судлаачид онцолжээ. Мөн эсрэг шалтгаант холбоо байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, анхнаасаа эрүүл хүмүүс соёлын арга хэмжээнд оролцох магадлал илүү байдаг болно гэж эрдэмтэд бичсэн байна.

Эх сурвалж: Science Daily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Соёлын арга хэмжээнд тогтмол оролцох нь зөвхөн зугаа биш, эрүүл мэндэд ч тустай юм байна

Зочин
Зочин

Соёлын арга хэмжээнд тогтмол оролцох нь зөвхөн зугаа биш, эрүүл мэндэд ч тустай юм байна

Зочин
Зочин

Ene sudalgaa sonirholtoi yum, kino teatr uzdeg humuus setgel sanaagaa sain hadgaldag baih

Зочин
Зочин

Музей, театр, кино үзэх нь тархиа амрааж, шинэ мэдрэмж авах хамгийн зөв аргуудын нэг

Зочин
Зочин

Bi lav kino uzchihaad setgel sergeed erch huchtei boldog shuu

Зочин
Зочин

Соёлын амьдрал идэвхтэй байх нь хөгшрөлтийг удаашруулахад нөлөөлдөг байж болох нь

Зочин
Зочин

Teatr bolon koncert uzuh tsag gargaj baih heregtei yum baina

Зочин
Зочин

Эрүүл амьдрал зөвхөн дасгал биш, сэтгэл санаагаа ч бас тэтгэх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна

Зочин
Зочин

Muzei galerai uzne gedeg medleg ch nemne setgel ch sergeene

Зочин
Зочин

Soyol bol amidraliin chuhal heseg gedgiig dahin sanuulj baina

Зочин
Зочин

Хүн инээж баясаж, шинэ зүйл үзэж мэдэрч байх нь эрүүл мэндэд хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

Kino uzeh ni stress bagasgaj untlagad ch sain nuluutei baih

Зочин
Зочин

Zaluu baih nuuts ni zuvhun hool bish soyoliin amidral ch yum baina

Зочин
Зочин

Bi odoo kino teatr iluu ih uzdeg bolmoor sanagdaj baina

Зочин
Зочин

Соёлын арга хэмжээ хүнийг бусадтай харилцаж, ганцаардлаас гарахад тусалдаг

Зочин
Зочин

Sudalgaanii ur dun ih sonirholtoi sanagdlaa, amidraldaa heregjuuleh zuil baina

Холбоотой мэдээ

Back to top button