НИЙГЭМНийгэм мэдээ
Өчигдөр орсон борооны өмнөх ширүүн салхинд барилгын хашаа нурж иргэний эд хөрөнгөд хохирол учирчээ
Улаанбаатар хотод орсон борооны үеэр өчигдөр Сүхбаатар дүүрэг Хүнсний 4 дүгээр дэлгүүр орчимд зам дагуу байрлуулсан автомашин дээр барилгын төмөр хашаа нурж, иргэний эд хөрөнгөд хохирол учируулсан байна.
Дуу цахилгаантай аадар бороо өнөөдөр, маргааш үргэлжлэх төлөвтэй байгаа тул учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Өчигдөр ихэнх нутгаар салхи секундэд 6-11 метр, зарим үед борооны өмнө түр зуур секундэд 26-28 метр хүрч ширүүссэн байна.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.