Гадаад мэдээДЭЛХИЙ

Фронт дээр ахиц гаргах нь саарсан тул ОХУ дахин цэрэг дайчилгаа явуулах уу

ОХУ цэрэг дайчилгаа зарлах гэж байгаа гэх яриа сүүлийн үед явах болсон. Тэгвэл дайныг дэмждэг нэгэн Телеграм суваг дараах оросуудад нэгэн шийдэл санал болгожээ. Тус суваг эрчүүдийг дайчилгааны хуудас ирэхийг хүлээхийн оронд одоо цэргийн гэрээ байгуулахыг зөвлөсөн байна. Ингэвэл ядаж цалин, нөхцөлөө өөрөө сонгох боломжтой гэж бичжээ.

Украины дайн эхлээд тав дахь жилдээ үргэлжилж байгаа энэ үед ОХУ-ын арми фронт дээр ахиц гаргах нь зогсонги байдалд орсныг эх сурвалжууд мэдээлэх болсон. Ийм нөхцөл байдал үүссэн тул Кремль цэргийн хүчээ нэмэгдүүлэхийн тулд улс төрийн хувьд өндөр эрсдэлтэй цэрэг дайчилгаа дахиж явуулж магадгүй гэж зарим хүн таамаглаж байна.

Кремлийн хувьд цэрэг дайчилгаа явуулах төлөвлөгөө байхгүй гэх мэдэгдэл гаргажээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сард 300 мянган эрэгтэйг цэрэг дайчилсан татсан билээ. Энэ нь Дэлхийн II дайнаас хойш ОХУ анх удаа улс даяар дайчилгаа явуулсан тохиолдол болсон. Цэрэг татлагын улмаас олон нийтийн эсэргүүцлээ илэрхийлж, хэдэн арван мянган хүн гадаад руу дүрвэсэн юм.

Тэр тохиолдлоос хойш Москва дахин бүх нийтийн дайчилгаа зарлахын оронд өндөр дүнтэй цалин, урамшуулал санал болгож гэрээт цэргүүдтэй болохыг илүүд үзэж ирсэн. Гэвч дахин дайчилгаа зарлагдах вий гэсэн айдас олон нийтийн дунд хэвээр байна. 2022 онд дайчлагдсан эрчүүдийн ихэнх нь одоо ч гэсэн фронтын шугамд байлдсаар байгаа.  

ОХУ-ын фронт дээр гаргах ахиц сүүлийн жилүүдэд үзэгдээгүй түвшинд хүрч саарч, Батлан хамгаалах яам хүн хүчний нөөц бүрдүүлэхэд илүү хүндрэлтэй тулгарах болсон тул дахин дайчилгаа явуулна гэх яриа хүч авах болжээ.

Украины фронтын дагуу ОХУ 700 мянга орчим цэрэг байршуулсан. Албаныхан мэдээлэхдээ 2026 оны эхний гурван сарын хугацаанд 80 мянга гаруй гэрээт цэрэг армид элсэж, цэрэг татах ажил хангалттай сайн хурдацтай үргэлжилж байгаа гэжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам нэг жил байлдах гэрээ хийсэн тохиолдолд 5.5 сая рубль хүртэл цалин амлаж байгаа аж.

Гэвч хараат бус хэвлэлүүд болон шинжээчдийн үзэж буйгаар, фронт дээр байлдах эрсдэлийг үүрэх хүсэлтэй хүн цөөрсөн тул шинээр гэрээт цэрэг элсүүлэхэд улам хүнд болжээ. Мөн алба хаах зар сурталчилгаанууд ихэвчлэн нэг жилийн хугацаатай алба хаана гэж сурталчилдаг ч бодит байдал дээр ийм гэрээг амархан цуцлах боломжгүй байдаг нь олон хүнийг татгалзахад хүргэж байна.

ОХУ гэрээт цэрэг элсүүлэхэд хүндрэлтэй тулгарч буйн нэг илрэл нь энэ жилээс их, дээд сургуулийн оюутнуудад чиглэсэн шахалт эрчимжсэн явдал. Тодруулбал сургуулийн албаныхан оюутнуудыг дроны цэргийн ангид элсэхийг уриалж, шалгалтад унасан оюутнуудад сургуулиас хөөгдөхийн оронд цэргийн гэрээ байгуулахыг санал болгож байгаа юм. Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яам их, дээд сургуулиудад цэрэгт элслүүлэх тоо хэмжээ зааж өгсөн тодорхой квот хүртэл өгчээ.

Зургийн эх сурвалж: PubAffairs Bruxelles

“Citizen.Army.Law” хүний эрхийн төлөөх байгууллагын тэргүүн Сергей Кривенкогийн “The Moscow Times” сонинд хэлэхдээ цагаачид, санхүүгийн хүндрэлтэй иргэд болон орон гэргүй хүмүүс ч мөн цэрэгт элсүүлэх кампанит ажлын бай болсон байна. Өнгөрсөн сард Пенза мужид цэргийн ажилтнууд болон орон нутгийн албаныхан хамтарч гудамжинд шалгалт явуулахдаа эрэгтэйчүүдийг саатуулж, цэргийн гэрээ байгуулахыг шахсан аж

Ийм тохиолдол Орос даяар хэр гарч байгааг нарийн тогтооход хүндрэлтэй ч цэрэгт элсүүлэх ажиллагаа улам түрэмгий хэлбэртэй болж байгааг харуулж байна гэж Кривенко хэлжээ.

Мөн захиргаанууд цэргийн гэрээ байгуулсан хүмүүст олгох нэг удаагийн мөнгөн урамшууллыг хэд хэдэн удаа нэмсэн байна. Үүнээс харвал гэрээ байгуулах хүн болохын тулд мөнгөн урамшууллаа нэмэхээс аргагүй болсон бололтой.

Гэрээт цэрэг элсүүлэх гэж авч буй эдгээр арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй байгаа аж. “Vyorstka” болон “IStories” агентлаг мэдээлснээр, энэ оны эхэн үед ОХУ даяар гэрээт цэргийн элсүүлэлт 2025 оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар буурчээ.

Нөхцөл байдал ийм байгаа учир Кремль дахин дайчилгаа зарлаж магадгүй гэсэн ярих улам хүч авч байна. Украины эрх баригчид Кремль энэ намар дор хаяж 500 мянга гаруй эрэгтэйг дайчлахаар төлөвлөж байгаа гэж мэдээлсэн нь цуу яриа газар авахад нөлөөлжээ.

Украины дайнд нэгэн орос генерал “Донбассыг эзлэхийн тулд дахин дайчилгаа явуулах бүрэн боломжтой. Үүнийг ил далд байдлаар эсвэл албан ёсоор олон нийтэд зарлан хэрэгжүүлж ч болно. Хохирол хэр их гарах нь хэнд ч чухал биш. Хамгийн гол нь нэр нүүрээ авч үлдэх. Тиймээс ийм зүйл болох бүрэн боломжтой” гэж хэлсэн байна.

Путин Украины Донбасс бүс нутгийг бүрэн хяналтдаа авна гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Донбасс гэж Донецк, Луганск мужийн газар нутгийг хамруулсан бүс юм. Гуравдугаар сарын байдлаар Донецк мужийн 17 орчим хувийг Украин хянаж байв.

Цэргийн хуульчид болон хүний эрхийн шинжээчдийн үзэж буйгаар, ОХУ дахин дайчилгаа явуулахад шаардлагатай хууль эрх зүй болон захиргааны механизмуудаа аль хэдийн бүрдүүлжээ. ОХУ-ын хуулиар дайчилгааг Ерөнхийлөгчийн зарлигаар эхлүүлэх боломжтой. Кривенко мэдээлснээр Путин 2022 оны есдүгээр сард гаргасан зарлиг одоо ч гэсэн хүчинтэй хэвээр байгаа аж.

Тэр “Ерөнхийлөгчийн нууц захирамж гарахад л хангалттай гэсэн үг. Тэр захирамжийг олон нийтэд ил болгох ч шаардлагагүй байж магадгүй” гэжээ.

Гэхдээ эдийн засгийн талаас нь авч үзвэл армийнхаа тоог нэмэгдүүлэх нь төсвийн асар их дарамт учруулна гэж цэргийн шинжээч Дмитрий Кузнец “The Moscow Times” сонинд хэлжээ. Учир нь шинээр дайчлагдах цэргүүдэд 2022 онд дайчлагдсан цэргүүдтэй адил хэмжээний мөнгөн хангамж олгох шаардлагатай болно.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дайчилгаа хийх эсэх нь зөвхөн фронтын нөхцөлөөс биш улс төр, эдийн засгийн эрсдэлээс ч ихээхэн шалтгаална

Зочин
Зочин

Ene baidal urgeljilbel shine daichilgaa yarih ni oilgomjtoi ch alban yosnii shiid garaagui bn

Зочин
Зочин

Олон эх сурвалж өөр өөр мэдээлэл өгч байгаа болохоор баталгаатай шийдвэр гарсны дараа л дүгнэх нь зөв

Зочин
Зочин

Geret tsergiin elseelt buurч baigaa gedeg ni tsereg huchnii asuudal uuschihaad baigaag haruulj bn

Зочин
Зочин

Geret tsergiin elseelt buurч baigaa gedeg ni tsereg huchnii asuudal uuschihaad baigaag haruulj bn

Зочин
Зочин

Дайнд хамгийн их хохирдог нь энгийн иргэд, залуус байдаг болохоор ийм мэдээ харамсалтай

Зочин
Зочин

Tsalin nemj uramshuulal amlah ni hunii hureltsee dutaj baigaagiin neg ilrel shig sanagdaj bn

Зочин
Зочин

Хэрэв дахин дайчилгаа явуулбал дотоодын эсэргүүцэл нэмэгдэх эрсдэл өндөр болов уу

Зочин
Зочин

Putin dahin daichilgaa hiihgui gej helsen ch nuhtsul baidal oorchlogdvol shiid ch oorchlogdoj bolno

Зочин
Зочин

Цуу яриа их байгаа ч бодит шийдвэр гараагүй үед таамгаар дүгнэх нь эрт байна

Зочин
Зочин

Dain urgeljleh tusam hun huchnii asuudal iluu hundreh ni medeej

Зочин
Зочин

Oyutnuudad chiglesen shahlt gej bichsen ni uneheer setgel zovooh asuudal bn

Зочин
Зочин

Medeelliig neg taliin eh survaljaar bish olon talaar ni harah heregtei

Зочин
Зочин

Yamar ch shiid garsan eнгiin irged hamgiin ih ur dagavar ni mederdeg

Зочин
Зочин

Tsereg huch nemegdsen ch dainii asuudal zaaval shiidegdene gesen ug bish

Зочин
Зочин

Фронтын бодит нөхцөл байдал олон нийтэд бүрэн ил байдаггүй гэдгийг мартаж болохгүй

Зочин
Зочин

Фронтын бодит нөхцөл байдал олон нийтэд бүрэн ил байдаггүй гэдгийг мартаж болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button