Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины зэвсэгт хүчний шинэ командлагчийг томилогдсоноос нь хэдхэн цагийн дотор ОХУ баривчлах тушаал гаргажээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ долоо хоногт зэвсэгт хүчнийхээ удирдлагад томоохон өөрчлөлт хийсэн. Тодруулбал зэвсэгт хүчний командлагч Александр Сысркийг ажлаас нь чөлөөлж Михаил Драпатийг томилсон юм.

Тэгвэл Драпатиг томилсноос хэдхэн цагийн дараа ОХУ-ын Мөрдөн байцаах хороо түүнийг баривчлах тушаал гаргажээ. Тус хороо 2023 онд Драпатийг 2017-2019 оны хооронд Украины зүүн бүсэд цэргийн анги удирдан 154 хүний амь насанд хүрсэн гэх хэрэгт буруутгаж байсан аж. Драпатий ОХУ-ын зэвсэгт хүчний эсрэг олон жил байлдсан туршлагатай. Тэрбээр 2014 онд Донбасс бүсэд байрлах Мариупол хотод бүслэгдээд байсан цагдаагийн алба хаагчдыг аврах ажиллагааг явуулж олонд танигдаж байжээ. Драпатий тухайн жилд мөн ОХУ-ын цэргүүдийн хяналтад байсан нутаг дэвсгэрээс бүслэгдсэн ангиа амжилттай гаргаж чадсан байна.

2022 онд ОХУ бүрэн хэмжээний дайн эхлүүлсний дараа Драпатийг фронтын чухал цэгүүдэд нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор олон удаа илгээж байжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button