М.Өсөхбаяр: Допинг илэрсэн гэх мэдээлэл урам зоригийг мохоож байгаа ч надад айх зүйл байхгүй

Аймгийн наадамд шөвгөрсөн нэр бүхий зургаан бөхийн "А" сорьцоос хориотой бодис илэрсэн талаар Бөхийн салбар хорооноос мэдээлээд буй. Дээрх мэдээлэлд нэг дурдагдсан Төв аймгийн наадамд үзүүрлж Аймгийн заан цол хүртсэн М.Өсөхбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа ирлэрхийллээ.
Тэрбээр "Спорт бол миний амьдралын утга учир. Нэг ч өдрийн бэлтгэлээ алгасахгүй, өдөр бүр зорилгынхоо төлөө бүх хүч хөдөлмөр зүрх сэтгэлээ зориулж ирсэн. Барилдах хугацаандаа хоёр ч удаа допингийн шинжилгээ өгч байсан ба аль алинд нь ч ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй.
Иймээс одоо болж буй үйл явдалтай эвлэрч чадахгүй байна. Энэхүү үйл явдал миний урам зоригийг үнэхээр мохоож, сэтгэл зүйд маань маш их хохирол учруулж байна. Би зөвхөн нэг л зүйлийг хүсэж байна. Үнэн зөвийг минь шүүн тогтоон, бүх зүйл шударгаар шийдэгдээсэй гэж. Үнэнээс айх зүйл надад байхгүй, харин үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл явна" гэжээ.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.