НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна

Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Хүнс, эмийн агентлаг болон Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс салмонелла нянгийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор эргүүлэн татах арга хэмжээ авч эхэлжээ.

"Инфосан"-гийн мэдээлснээр уг эргэн татагдсан бүтээгдэхүүн 80 орчим улс, нутаг дэвсгэрт хэрэглэгчдэд худалдаалагдсан байна. Уг бүтээгдэхүүнийг Amazon, TikTok Shop, Shein, eBay зэрэг олон улсын онлайн худалдааны сувгаар зардаг тул иргэд та бүхэн онлайнаар захиалан авахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бол ерөнхийдөө хулхи бүтээгдэхүүн л байдаг болохоор огт авдаггүй

Back to top button