Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин ОХУ-ын газрын тос, байгалийн хийн ямар байгууламжуудад цохилт өгөөд байна вэ

Украин улс ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсөөр байна. Эдгээр цохилтын зорилго нь ОХУ дайнаа санхүүжүүлэх чадамжийг сулруулах гэж Киев мэдэгдсэн. Украины цохилт өгсөн дэд бүтцүүдийг жагсаавал:

Тюмень

Украин дроноор цохилт өгсний улмаас Сибирийн Тюмень хотын газрын тос боловсруулах үйлдвэрт өнгөрсөн бямба гарагт /2026.07.25/ гал гарсан байна. Энэ үйлдвэр нь Украинаас 2 мянга гаруй километрийн зайд оршдог юм. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр галыг удалгүй бүрэн унтраажээ. Тус үйлдвэр жилд ойролцоогоор 8 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Тюменийн үйлдвэр жил бүр 6 сая орчим тонн түүхий тос боловсруулж, 500 мянган тонн бензин, 2.5 сая тонн дизель түлш үйлдвэрлэдэг байна.

Тюменийн үйлдвэр, зургийн эх сурвалж: Exilenova+

Ярославль

Украины зэвсэгт хүчин даваа гарагт /2026.07.27/ Москвагаас зүүн хойд зүгт 250 орчим километрийн зайд орших Ярославль хотын газрын тосны байгууламжид цохилт өгсөн гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ. Ярославлийн газрын тос боловсруулах үйлдвэр жилд 15 сая тонн буюу өдөрт 300 мянга орчим баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай.

Салават

Уралын бүсийн Башкортостан дахь Салаватын газрын тос боловсруулах үйлдвэр дроны цохилтын улмаас долоодугаар сарын 14-нд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон юм.

Афипский

Краснодарын хязгаар дахь Афипскийн газрын тос боловсруулах үйлдвэрт долоодугаар сарын 14-нд гал гарсан байна. Оросын онцгой байдлын албаны мэдээлснээр унасан дроны хэлтэрхийн улмаас гал гарчээ.Тус үйлдвэр жилд 9 сая гаруй тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай.

Сызрань

Самара мужийн Волга мөрний эрэг дээр байрладаг Роснефтийн Сызранийн газрын тос боловсруулах үйлдвэр долоодугаар сарын 12-нд болсон Украины цохилтын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон байна. Халдлагын улмаас газрын тос боловсруулах төхөөрөмж гэмтсэн гэж салбарын эх сурвалжууд мэдээлжээ. Үүнээс өмнө тавдугаар сарын 21-нд цохилтод өртөж үйлдвэрлэлээ зогсоож байсан юм. Мөн дөрөвдүгээр сарын 18-нд болсон халдлагын дараа газрын тос боловсруулах ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байжээ.

Тус үйлдвэр жилд 8.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Сырзанийн үйлдвэр 2024 онд 4.3 сая тонн түүхий тос боловсруулж, 800 мянган тонн бензин, 1.5 сая тонн дизель түлш, 700 мянган тонн мазут үйлдвэрлэсэн байна.

Саратов

Саратовын газрын тос боловсруулах үйлдвэр цохилтод өртөж долоодугаар сарын 9-нөөс газрын тос боловсруулахаа зогсоосон. 2024 онд тус үйлдвэр 5.8 сая тонн газрын тос боловсруулсан нь ОХУ-ын нийт боловсруулалтын 2.2 хувийг эзэлж байв.

Ильский

Краснодар дахь Ильскийн газрын тос боловсруулах үйлдвэр долоодугаар сарын 10-нд болсон дроны халдлагад өртөж шатжээ. Тус үйлдвэр жилд 6 сая гаруй тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай.

Зургийн эх сурвалж: Reuters

Омск

Украины долоодугаар сарын 6-нд Омскийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсний улмаас гал гарсан байна. Омск мужийн захирагч Виталий Хоценкогийн хэлснээр ОХУ-ынын агаарын довтолгооноос хамгаалах хүчин ихэнх дроныг устгасан байна. Тус үйлдвэр хэр хэмжээний хохирол амссан нь тодорхой болоогүй. Омскийн газрын тос боловсруулах үйлдвэр жилд ойролцоогоор 22 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай.

Норси

Лукойл компанийн эзэмшлийн Норси үйлдвэрт Украины долоодугаар сарын 2-нд хоёр дахь удаагаа цохилт өгчээ. Үүний улмаас газрын тос боловсруулах ажиллагааг зогсоосон гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Халдлагын үеэр CDU-6 нэртэй боловсруулах төхөөрөмж гэмтжээ. Энэ төхөөрөмж өдөрт 25,700 тонн нефть боловсруулах хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн нийт хүчин чадлын 53 хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Норси нь жилд 16 сая тонн буюу өдөрт 320 мянга орчим баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай. Мөн ОХУ-ын хоёр дахь том бензиний үйлдвэр юм.

Славянск

Краснодар дахь Славянскийн газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг хэд хэдэн объектод Украин зургаадугаар сарын 28-нд цохилт өгчээ. Славянскийн өдөрт 100 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай.

Уфа

Украины зэвсэгт хүчин долоодугаар сарын 1-нд Өмнөд Уралын ойролцоох Уфа хотын газрын тос боловсруулах үйлдвэрт хоёр дахь удаагаа цохилт өгсөн байна. Тус үйлдвэр жилд 7 сая гаруй тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай.

Оренбург

Украины зэвсэгт хүчин зургаадугаар сарын 24-нд Оренбургийн байгалийн хий боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн гэж мэдэгджээ. Тус үйлдвэр жилдээ 45 тэрбум шоо метр байгалийн хий боловсруулах хүчин чадалтай.

Москва

Украин дроноор цохилт өгсний дараа Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр зургаадугаар сарын 16-нд үйл ажиллагаагаа зогсоосон гэж эх сурвалжууд мэдээлжээ. Үүнээс хоёр хоногийн дараа Украин дахин цохилт өгсний улмаас боловсруулах төхөөрөмжүүд гэмтэж, үйлдвэрийн хэд хэдэн хэсэгт гал гарсан байна. Тус үйлдвэр жилд ойролцоогоор 11 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай.

Танеко

Татнефть компанийн Танеко газрын тос боловсруулах үйлдвэр зургаадугаар сарын 12-нд халдлагад өртсөний дараа үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ нь хидрокрекинг, катализаторын крекинг болон “delayed coking” зэрэг дэвшилтэт технологиор тоноглогдсон ОХУ-ын хамгийн орчин үеийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нэг. Танеко 2024 онд 17 сая тонн газрын тос боловсруулж, 2.7 сая тонн бензин, 8.5 сая тонн дизель түлш, 1.3 сая тонн нефтийн кокс үйлдвэрлэсэн байна.

Куйбышев

Роснефть компанийн Куйбышевийн газрын тос боловсруулах үйлдвэр зургаадугаар сарын 10-нд цохилтод өртөж, үйл ажиллагаагаа зогсоожээ. 2024 онд тус үйлдвэр 4.7 сая тонн газрын тос боловсруулсан аж.

Туапсе боомт, зургийн эх сурвалж: Sputnik

Туапсе

Украины зэвсэгт хүчин тавдугаар сарын 27-нд Хар тэнгисийн Туапсе боомт дахь газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 28-нд цохилт өгсний улмаас томоохон хэмжээний гал гарч, үйлдвэр үйл ажиллагаагаа бүрэн зогсоож байсан юм. Тус үйлдвэр жилд ойролцоогоор 12 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Үүнээс гадна нафта, дизель түлш, мазут зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Боомтууд ба бусад байгууламжууд

Украин мэдэгдэл хийхдээ бямба гарагт /2026.07.25/ Каспийн тэнгис дэх Лукойл компанийн Филановскийн газрын тосны платформд цохилт өгсөн байна. Мөн долоодугаар сарын 9-нд Тверь болон Ставрополь муж дахь газрын тосны хоёр агуулахад цохилт өгсөн гэж Зеленский мэдэгдэж байсан юм.

Долоодугаар сарын 8-нд Украин Турк рүү хий зөөдөг “Blue Stream” хоолойн нэг хэсэг болох Краснодарская шахуургын станцад цохилт өгсөн ч хийн нийлүүлэлт тасалдаагүй байна. Мөн тус өдөр Украины Башкортостан дахь газрын тос шахах станцад цохилт өгчээ. Энэ сарын 6-нд болсон цохилтын үеэр Балтын тэнгисийн Высоцк, Усть-Луга боомтуудад гэмтэл учирсан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дайны хор уршиг зөвхөн фронт дээр биш эдийн засагт ч хүчтэй мэдрэгдэж байна

Зочин
Зочин

Эрчим хүчний дэд бүтцэд өгч буй цохилтуудын нөлөө олон улсын зах зээлд ч тусах байх

Зочин
Зочин

Ene dainii ur dagawar delhiin ediin zasagt ch medregdej bn

Зочин
Зочин

Ийм том үйлдвэрүүд удаа дараа онилогдож байгаа нь нөхцөл байдал ямар хурц байгааг харуулж байна

Зочин
Зочин

Ali ch tald engiin irged hamgiin ih hohirch baidag ni haramsaltai

Зочин
Зочин

Газрын тосны үйлдвэрлэл доголдвол шатахууны үнэ ч савлах эрсдэлтэй

Зочин
Зочин

Dain urgeljleh tusam hohiroliin hemjee l nemegdej bn

Зочин
Зочин

Эдийн засгийн чадамжийг сулруулах нь дайны нэг том стратеги болжээ

Зочин
Зочин

Delhiin erchim huchnii zah zeel uuniig anhaarlatai harj bgaa bh

Зочин
Зочин

Ийм мэдээллийг аль аль талын эх сурвалжтай тулгаж харах хэрэгтэй

Зочин
Зочин

Heden uildver zogsson ni mash tom uzuulelt yum

Зочин
Зочин

Reuters-iin medeelliig ch bas haritsuulj unshih heregtei

Зочин
Зочин

Ene bol zuvhun neg ulsiin bish delhiin asuudal bolj huvirch bn

Зочин
Зочин

Эцсийн үнэн бодит мэдээллийг цаг хугацаа л харуулах байх

Зочин
Зочин

Delgerengui medeelel oruulsan bn bayarlalaa

Зочин
Зочин

Эдийн засгийн дайралтын нөлөө нь олон жил үргэлжилж мэдэхээр байна

Холбоотой мэдээ

Back to top button