Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп, Зеленский уулзаж ОХУ-тай хэлэлцээг сэргээх талаар ярилцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.07.28/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Тэд “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужин, ОХУ-тай энхийн хэлэлцээг сэргээх талаар ярилцсан байна.

Зеленский Трамптай уулзахдаа баллистик пуужингийн эсрэг систем болон амдан устгагч пуужин хэрэгтэй байгааг хэлжээ. Мөн АНУ ОХУ-ын эрчим хүчний экспортод тавьсан шинэ хоригийг сайшаан хүлээн авч буйгаа илэрхийлсэн байна. Зеленский уулзалтын дараа “Fox News” агентлагт ярилцлага өгөхдөө “Бид мөн дипломат хүчин чармайлтын талаар ярилцсан. Дипломат үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал” гэж хэлжээ.

АНУ-ын тусгай элч Стив Виткофф болон Жаред Кушнер нар Украинд айлчилж, энхийн хэлэлцээг сэргээх тал дээрх ажиллах болсон байна. Виткофф, Кушнер хоёр бол Трамп ерөнхийлөгч болохоос өмнө олон улсын харилцаа, дипломат ажиллагааны талаар огт туршлагагүй байсан бизнес эрхлэгчид юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button