Гадаад мэдээДЭЛХИЙ

Алдарт “Nightcall” дууг бичсэн DJ Кавински амьсгал хураажээ

Залуус сайн мэдэх “Drive” киноны алдарт “Nightcall” дууг бичсэн Францын электро-поп урсгалын DJ, хөгжмийн зохиолч Кавински буюу Винсент Белогрей 50 насандаа амьсгал хураасан байна. “Drive” кинонд жүжигчин Райан Гослинг тоглодог билээ.

Францын Соёлын сайд Катерин Пегард Кавинскид хүндэтгэл үзүүлэхдээ “Дурсамж сэдрээсэн түүний хөгжим үе дамжин, хил хязгаарыг даван цуурайтсаар байх болно” гэсэн байна. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ “Кавински үүрд Францын бахархлын эх үүсвэр байсаар байх болно” хэмээжээ.

Парисын прокурорын газар мэдээлснээр Белогрей мягмар гарагийн /2026.07.28/ гэртээ нас барсан байна. Прокурорууд үхлийн шалтгааныг байгаа ч анхан шатны тусламж үзүүлэгчид гаднын нөлөө байсныг илтгэх сэжигтэй зүйл ажиглагдаагүй гэж мэдэгджээ. Кавински 2024 оны Парисын олимпын нээлтээр “Nightcall” дуугаа Бельгийн дуучин Анжелетэй хамт дуулж байсан юм.

Эх сурвалж: AP News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button