НИЙГЭМНийгэм мэдээ

"Шинэхэн" дэслэгч Т.Батжаргал: Баярлах, айх, гайхах давхацсан л өдөр болж байна

2022 онд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцаж 2026 онд төгссөн "шинэхэн" дэслэгч Т.Батжаргал анхны томилолтоо авч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах хилийн цэргийн 0101-р ангид томилогдон иржээ. Тэрбээр Дорнод аймагт төрж өссөн бөгөөд ийнхүү Сэлэнгэ нутгаас ажил, амьдралын гараагаа эхлүүлж буй юм.

Түүнийг ажлын хамт олон болох хилийн цэргийн 0101-р ангийнхан хадаг, мөнгөн аяга дэлгэж уламжлалын дагуу хүлээн авсан юм. Их сургуулийн ширээнээс босож "шинэхэн" дэслэгч мөрдсөө зүүн аж амьдралаа хилийн цэргээс эхлүүлж буй түүнтэй ярилцлаа.

-Эхнэр бид хоёр Сэлэнгэ нутгаас бүх зүйлийг тэгээс нь эхлэх гэж байна. Санаж явахад бүтэх байх аа-

-Та ажил амьдралынхаа гарааг Сэлэнгэ нутгаас хилийн цэргээс эхлүүлж байна. Ангийн удирдлагууд ч таныг хүндэтгэн сайхан хүлээн авлаа. Анхны томилолтоо авч дэслэгч цолоо зүүх ямар мэдрэмж байдаг юм байна. Ажлын эхний өдөр ямархуу эхлэв?

-Их сургуулиа төгсөөд анхныхаа томилолтыг авч хилийн цэргийн шалган нэвтрүүлэх хариуцлагатай албанд ирлээ. Баярлах, айх, гайхах давхацсан л өдөр болж байна. Би Дорнод аймагт төрж өссөн. Хилийн цэргийн хүн "нутаг"-гүй гэдэг шиг Сэлэнгэ аймагт томилолт авч ажиллахаар болсон. Цэргийн ангийн бие бүрэлдэхүүн намайг ёслол төгөлдөр сайхан хүлээж авлаа. Бас их урам боллоо, цаашдаа сайн ажиллана.

-Дөнгөж саяхан ангийн захирагчаас штамбаа хадаг сүүтэй гардлаа. Ажлын эхний өдөр ямархуу эхэлж байна. Шалгагч гэдэг бол хариуцлагатай ажил шүү дээ?

-Дотоод хэргийн их сургуулийг шалган нэвтрүүлэх албаны шалгагчаар сурч төгссөн. Тиймээс хилийн цэргийн 0101-р ангийн шалган нэвтрүүлэх албанд ахлах шалгагчаар ажиллахаар томилогдон ирсэн. Мэдээж Монгол Улсын хилээр орж, гарч буй бараа, эд зүйлд хяналт тавин ажилладаг учраас хариуцлагатай алба. Тиймээс өөрийн нөөц боломж, ур ухаан, сэтгэл зүрхээ зориулан ажиллана.

-Гэр бүлийнхээ хүнтэй хамт томилогдон ирсэн гэж сонслоо. Нууц биш бол гэр бүлийн хүн нь хаана ямар албанд ирсэн бэ?

-Манай хүн Дотоод хэргийн их сургуулийг шүүх шинжилгээний мэргэжилтнээр төгссөн. Бид хоёр их сургуульдаа танилцаж үерхээд өдийг хүрч байна. Азаар гэх үү ямартай ч хоёулаа Сэлэнгэ аймагт ирж ажиллахаар болсон. Манай хүн Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний газар ажиллаж байгаа. Хамтын амьдралаа Сэлэнгэ аймгаас эхлүүлэх хувьтай байж дээ.

-Цэргийн мэргэжлийг яагаад сонгох болов. Танай гэр бүлд цэргийн салбарт ажиллаж байсан хүн бий юу. Тэр тусмаа хилийн цэрэг гэх их айлын үүдийг татах болсон шалтгаан тань юу вэ?

-Хилийн цэргийн хувцастай хүмүүс гоё харагддаг байсан. Ер нь бол хувцас нь таалагдаад сонгож байсан л даа. Мэргэжлийн их сургуульд нь сураад, номын үзэж, ногоотой шөлийг нь уугаад ирэхээр улам л дурладаг юм байна лээ. Манайд цэргийн хүн байхгүй. Анхных нь би болж байна. Гэр бүл маань хүсэл, сонирхлыг минь дэмжиж их сургуульд сурах дөрвөн жилийн хугацаанд бүхий л зүйлд өөрсдийн боломжоороо тус дэм болж өгсөн. Гэр бүлдээ маш их талархаж байгаа.

-Залуу гэр бүл амьдралынхаа гарааг хамтдаа орон нутгаас эхлүүлж байна. Хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Залуу хүмүүс дөнгөж л ажлын гараагаа эхэлж байна. Хил хамгаалах гэх том айлаас гэр бүлийн хүн маань Шүүхийн байгууллагаас эхэлж буйд сэтгэл хангалуун байгаа. Санаж явахад бүтнэ гэдэг бүх зүйлийг бүтээхийн төлөө хичээнэ. Албандаа үнэнч зүтгэхэд болох байх аа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Албандаа үнэнч зүтгэж, эх орныхоо хилийг бат хамгаалах их үйлсэд өндөр амжилт хүсье. Залуу офицеруудад ирээдүй бий гэдэгт итгэдэг

Зочин
Зочин

Албандаа үнэнч зүтгэж, эх орныхоо хилийг бат хамгаалах их үйлсэд өндөр амжилт хүсье. Залуу офицеруудад ирээдүй бий гэдэгт итгэдэг

Зочин
Зочин

Ийм залуус олноороо төрөөсэй. Хичээл зүтгэлтэй хүн хаана ч өөрийгөө харуулдаг шүү

Зочин
Зочин

Ger buleree neg gazar tomilogdson ni saihan tohioldol baina. Az jargal amjilt husye

Зочин
Зочин

Анхны ажлын өдөр хамгийн их дурсамжтай байдаг. Цаашдын албанд нь зөвхөн амжилт хүсье

Зочин
Зочин

Hariutslagatai ajil songoson zaluudaa bayar hurgie. Ulam ih hicheegeerei

Зочин
Зочин

Цэргийн хүн нутаггүй гэдэг үг үнэхээр утга учиртай санагдлаа. Хаана ч очсон эх орныхоо төлөө зүтгэнэ

Зочин
Зочин

Shine amidral shine ajliin ehlel ni ulziitei baig. Amjilt husye

Зочин
Зочин

Гэр бүлийнхээ хамт шинэ нутагт очиж амьдралаа эхлүүлж байгаа нь сайхан санагдлаа

Зочин
Зочин

Bayarlah aih medremj zereg torson ni oilgomjtoi. Bugd saihan bolnoo

Зочин
Зочин

Ger bul ni demjdeg ni hamgiin tom huch shuu. Az jargal husye

Зочин
Зочин

Хариуцлагатай албыг сонгосонд нь талархаж байна. Амжилтын дээдийг хүсье

Зочин
Зочин

Eh orniihoo hiliig sain hamgaalaarai. Amjilt husye

Зочин
Зочин

Шинэхэн офицертоо ажил, амьдралынх нь гараа үргэлж өөдрөг байхыг ерөөе

Зочин
Зочин

Ireeduid olon zaluusiig manlailah sain udirdagch bolooroi

Холбоотой мэдээ

Back to top button