Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйг монгол залуу аварчээ

АНУ-ын нийслэл Вашингтонд н.Замилан нэртэй монгол залуу бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйг аварсан байна. Тодруулбал Замилан “Spider-Man: Brand New Day” киног үзээд 04:30 минут орчмын үед театраас гарахдаа нэгэн эмэгтэй тусламж гуйж байхыг сонсжээ.

Замилан халдлага үйлдэж буй эрэгтэйг айлган явуулахыг оролдож, цагдаа нарт хэрэгтэй болж магадгүй гэж бодож бичлэг хийсэн аж. Хэрэгтэн зугтсаны дараа Замилан цагдаа дуудаж иртэл нь эмэгтэйтэй хамт байжээ. Цагдаа нар тус хэргийн сэжигтнийг баривчилсан байна.

Замилан болсон явдлын талаар “NBC Washington” агентлагт ярихдаа “Marvel”-ын кинонууд пост-кредит хэсгээрээ алдартай. Би "Spider-Man: Brand New Day" киноны яг пост-кредит явахын өмнө кино театраас гарсан. Яагаад ч юм эртхэн гараад, өсөж торнисон хотоороо тайван алхаж, мэдэрмээр санагдсан юм. Тэгээд л нь тусламж хэрэгтэй байсан нэг хүнд туслах боломж олдсон” гэсэн байна.

Эх сурвалж: NBC Washington

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

аа бас жаахан засмар болж ккк

Зочин
Зочин

He told News4 he encountered what appeared to be a sexual assault.

“I heard a cry for help over and over, repeated,” Zamilan, the good Samaritan, told News4.

He said he had just left the movie about 4:30 a.m. He began riding his electric unicycle home to Arlington when he heard a woman crying out for help in Georgetown Waterfront Park.

“And it turned out to be a man who pulled a woman out of her sleep while she was experiencing homelessness on the monument and dragged her towards the bushes right by the water where he'd be a little more safe,” Zamilan said.

Зочин
Зочин

Ovoo doo mongol hungeheer l dandaa hulgai hiijee gej bichne gej yu baihav

Холбоотой мэдээ

Back to top button