НИЙГЭМНийгэм мэдээ

Хилчин байлдагч нэг өрхийн гурван иргэнийг галыг аюулаас аварчээ

Дорнод аймгийн Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч байлдагч Б.Дашням нь дотоодыг харуул хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байх үедээ нэг өрхийг галын аюулд өртөж эрсдэх аюулаас сэргийлсэн байна. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр ООЦМ-нд үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар аймгийг Мөнххаан сумын харьяат байлдагч Б.Дашням 01:30 цагийн үед хэншүү үнэртэж, утаат орчин үүсэж байгааг анзаарч хяналтаа сайн тавьснаар ангийн байрлалын баруун хороололд галын эрсдэлт нөхцөл болж байгааг анзаарч ангийн жижүүрт танилцуулж аймгийн онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Улмаар цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авснаар галын аюул гүнзгийрэн тархах, даамжрах аюулаас сэргийлж нэг өрхийн гурван хүний алтан амь насыг авран хамгаалсан байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button